Saturday, October 13, 2007
СОЁЛЫН ДОВТОЛГОО БА ИНТЕРНЭТ
Friday, October 12, 2007
Манлайлагчийг зөв сонгох нь
Генри Форд
Бямба гаригийн өглөө би Охаяа мужийн Цинциннатад залуучуудад хичээл заадаг байсан юм. Байнга л насанд хүрэгчдэд хичээл ордог байсан болохоор үнэнийг хэлэхэд энэ бол хялбар ажил байлаа. Хичээлээ заахдаа би чөлөөтэй байдаг байсан. Хичээл бүрийн дараа би тэр багт байгаа хүмүүсээс эерэг цэнэг авдаг байлаа.
Яг 24 цагийн дараа ням гаригийн өглөө нь би дахин нэг хичээл заах болсон юм. Харин тэр үед сонсогчид маань насанд хүрсэн хүмүүс биш дөрвөн настай хүүхдүүд байлаа. Өмнө нь би хичээл заахдаа чөлөөтэй тайван байдаг байсан ч энэ удаа бага зэрэг сандарч байсан юм. Ангид орж ирээд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэхээр хичээж байхад дөрвөн настай жаахан охин турьхан гараараа хүзүүнээс минь зүүгдээд салахгүй байсан тул тэр чигээрээ л хичээл заах болсон юм. Энэ бол миний хувьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйл байлаа.
Миний очдог байсан сүмийнхэн энэ ангид хичээл заах багш хайж аргаа барахдаа намайг ням гаригийн өглөө хичээл заагаач хэмээн гуйсан юм. Цэцэрлэгийн олон багш урьд жил нь тэтгэвэртээ гарсан болохоор багшлах газар олон байсан ч багш ховор байлаа. Хичээл зааж байхдаа би шинээр олон зүйлтэй учирсан ч түүндээ сэтгэл ханамжтай байсан юм. Тэр бол миний хийх ёстой ажил биш байсан ч би тэнд хичээл заасан юм. Багшлах нь миний хийдэг л ажил хэдий ч ийм хүмүүст хичээл заах нь өөр чадварыг шаардаж байлаа.
Бизнесийн олон байгууллага болон нийгэмлэг холбоод, Засгийн газрын байгууллагууд хүртэл хүний асуудлаа орхигдуулах явдал байдаг. Байгууллагын тодорхой нэг хэсэгт нэн даруй шийдэх хэрэгцээ гарахад яг түүнд зориулсан авьяас чадвар, боловсрол мэдлэг бүхий мэргэжилтэнгүй байх нь бий. Тиймээс ч манай сүм шиг хувь хүмүүсийг сайн дураараа тэр ажилд тохирохгүй байсан ч түр хугацаагаар ажиллахыг гуйдаг.
Байгууллагууд ихэнхдээ манлайлагчаа сонгох хэрэгцээтэй хямралын байдалд байдаггүй л дээ. Гэхдээ яг тэр үедээ тэд шийдвэрлэх алдаагаа хийдэг. Тэд төрөлхийн удирдах авьяастай эсвэл насаар ахиу, илүү туршлагатай, хүн удирдахаас өөр авьяас чадвартай хүмүүсийг анзаардаггүй. Учир нь тэд химийн инженер, багш, худалдагч зэрэг мэргэжилийн хүмүүс л сайн захирал, сайн хичээлийн эрхлэгч, сайн худалдааны менежер болно гэж бодоцгоодог. Тийнхүү хандаж байгаагаараа тэд бодит байдлыг үл ойшоодог. Тэр нь насанд хүрсэн хүн хүүхэд хоёрт хичээл заах шиг ажил гүйцэтгүүлэх, түүнийг удирдах хоёрын ялгааг мэдээгүй хэрэг л дээ.
АНУ-ын хамгийн том компани болох “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирал хийж байгаад тэтгэвэртээ гарсан Жак Вэлч бол байгууллага зөв хүнээ манлайлагчаараа сонгосны тод жишээ юм. Гэвч Жак Вэлчийг “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирлаар томилох асуудал дүрэм журмын дагуу хийгдээгүй юм. Тэрээр ажлын гараагаа химийн инженерээс эхэлсэн юм. Тэр компанидаа “Буруу замаар явж байгаа ойворгон халуун толгой” гэдэг хочтой байжээ. Энэ хоч хуучинсаг үзэлтэй “Женерал элекрик” шиг уламжлалтай компанийн удирдагч болж болох хүний хувьд сайн зүйл бишээ. Гэвч Вэлч нөгөө талаараа өөрийн хамт ажиллаж байгаа багаа шинэ өндөрлөгт хүргэж чаддаг, хүнийг дагуулан хөтөлж чаддагаараа алдартай байлаа. Энэ нь “Женерал элекрик” компанийн өмнөх Гүйцэтгэх захиралуудаас ялгарах гол онцлог нь болж байсан төдийгүй энэ ч чанараараа компанид шинэ үеийг авчирна гэдэг итгэл төрүүлж байв.
1981 онд Вэлч “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирал болсон юм. Энэ компанийг толгойлсон хорин жилийн хугацаанд нүсэр, хөшүүн, үзэл сурталд дарагдсан компанийг хамгийн эрчтэй, хөдөлгөөнтэй дэлхийн компани болгож чадсан юм. Түүний ажил авч байсан эхний жилд “Женерал элекрик” компани арван гурван тэрбум ам долларын үндсэн хөрөнгөтэй АНУ-ын долоо дахь компани байсан юм. Харин өнөөдөр “Женерал элекрик” дөрвөн зуу гаруй тэрбум ам долларын үндсэн хөрөнгөтэй АНУ-ын хамгийн том компани болсон юм. Гүйцэтгэх захирал гэсэн нэрээрээ тэр дэлхий дахинаа хүн бүрийн таньдаг манлайлагч болсон юм. Тэр бүү хэл Японд хүртэл үндэсний баатар мэт нэр хүндтэй болж чадсан юм. Вэлч Генри Форд шиг аугаа зохион бүтээгч, Билл Гейтс шиг аугаа хөрөнгө оруулагч байгаагүй ч бизнесийн бэлэг тэмдэг болж чадсан юм. Хэрэв “Женерал элекрик” компани дөрвөн зуун хоёр мянган ажилчдынхаа дотроос Вэлчийг олж сонгоогүй бол, нөгөө талаар Вэлч жирийн нэг химийн инженерээрээ ажилласан бол өнөөдрийн “Женерал элекрик” ямар өөр байх байсан бол гэдэг асуулт хүн бүрийн гайхлыг төрүүлэх бизээ.
Танай байгууллага ажилчид болон сайн дурынхандаа тэдний авьяасыг тодруулах зорилгоор зөв нөхцөлтэй холбож тусалдаг уу? Танай байгууллагын дүрэм журмууд ажилтнуудынхаа нас, туршлагыг л илүүд үзэж байгалиас заяасан удирдах авьяастныг удирдах албан тушаалд томилох боломжийг боймолсон байдаг уу? Танай байгууллагад удирдах ажилтан хэрэгтэй болоход хүнтэй ажиллах хүсэлгүй хүмүүсийг тэр албан тушаалд тавих явдал байдаг уу?
Wednesday, September 12, 2007
Өөрийгөө ялах нь
Эрин М.Тулгат
Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.
Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”
"Self-reverence, self-knowledge, self-control,—
These three alone lead life to sovereign power."
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.
Уруу татах хүч
Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
“Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо.
Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.
Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
“4 сарын 2. Юу ч хийсэнгүй.”
“4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.
Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй.
Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын:
“...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй...”
гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.
Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ.
“Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна.
Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.
Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
“Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
“Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм”
гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.
Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг.
Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд.
Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна.
Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ.
Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.
Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй.
Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно.
Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.
Saturday, August 25, 2007
Шашны талаар миний бодол
Friday, August 24, 2007
Хэнхэгүүд
| 2006 оны 12 сарын 11 | |
| Ийм үгийг би АНУ-д ирсэнээсээ хойш нэг их удалгүй сонссон юм . Ерөнхий сайд асан Ц . Элбэгдорж яг энэ үгийг сонссон тэр өдөр Оакландад ирсэн юм . Тэр хавийн Монголчууд цуглаж Элбэгээ ч баахан буу халж дараа нь нэг бяцхан хирнээ авъяасын тэсрэлт үү дээ энэ чинь гэж дуу алдмаар урлагийн цомхон тоглолт болоод тарцгааж байтал миний хажууд хоёр эрхэм уулзалдаж байнаа . -За юу байна даа ? -Өө юү байхав дээ . Гамбираа тараагаад л өнөөдөр амардаг юм уу гэсэн чинь энэ нэг хоёр хэнхэг юм ир гээд тэгээд л явж байна гэж ярилцлаа . Ярьж байгаа эрхэм хүнийг би танихгүй л дээ . Харин хэнхэгээрээ дуудуулж байгаа “Хоёр юмыг” нь бол муухан таньдаг болоод байсан юм . Тэр нь Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ш.Баатар, Замдаан сонины Д.Цэрэндорж хоёр л доо . Зайлуул даа ингэж дуудуулан дуудуулан гүйж явах ч гэж дээ гэсэн харуусал төрөөд өнөө хоёрыг харцаараа хайтал нэг л их чухал ажилтай улс микрофон, элдэв утас шөрмөс цуглуулах, эвхэх, за тэгээд хөгжим ачих энэ тэр гээд л хөлсөө ч шудрах завгүй харайлгаж яваа харагдана. Дээр нь өөрсдийнх нь цалинждаг ажил гэж бас байх шүү дээ гэж бодлоо. Тэр явдал ч тэгсгээд өнгөрсөн хирнээ мартагдсангүй. Яагаад ч юм Хаданд халтирдаггүй баатар, харавсан суманд оногддоггүй баатар тэр юү вэ гэсэн оньсого санаанд орлоо. Миний үеийнхэн шоргоолж гээд дор нь л таах энэ оньсгыг одоо үеийнхэн нэг их амар таахгүй ч байж мэднэ л дээ. Шоргоолж харавсан суманд оногддоггүй юм байж . Харин нөгөө хоёр хэнхэг, мунхаг үгийн тавьсан суманд оногддог л байх даа гэж бодоод дараа нь нэг таараад асуухнээ -Өө тэгцгээж л байдаг юм гээд огт тоогоогүй . Өнөө ч хэлүүлдгээрээ хэлүүлээд л гүйлдэж яваа бололтой юм билээ . Үг байгаа онохдоо үхсэн хүнийг ч хэсэг зуур өндийлгөх чадалтай гэж хэзээ ч билээ уншсанаа санаж байна. Тэгвэл амьд хүнийг сүг болгох бол энүүхэнд гэсэн үг . Харин хэнхэгүүд маань сүг болсонгүй Гэвч сэтгэл тархи мэдрэлийнх нь хичнээн эс урам хугалахын мунаар цохиулж үхсэн болдоо гэх бодол надад төрдөг юм. Тэгсгээд хуучирч Америкжаад ирсэн чинь тэр хоёр шиг хэнхэгүүдийн сураг энд тэндээс сонсогдож эхэлдэг байгаа. Вашингтон Ди-СИ-д Ганзоригууд, Дэлгэрцогт, Аюуш, Саруул-Эрдэнэ энэ тэр гээд зөндөө хэнхэг байдаг гэсэн, Денверт Байка, Зулаа, Нараа, Дүүрэн гээд бас цөөнгүй, ЛосАнжелест Батхуяг, Ширчин, Чикагод Гэрэлээ, Баяраа за тэгээд хот болгон Монголчуудын холбоо гэсэн даруухан нэр дор нуугдаж байдаг өөр өөрийн хэнхэгүүдтэй аж. Тэр ч бүү хэл энэ “нүгэлт” вирусээр өвчилсөн монголчууд Англи ,Япон , Австрали ,Өмнөт Солонгост бас байдаг аж . Цааш нь бодоод байсан чинь энэ өвчин гэнэт л ДОХ шиг гараад ирчихсэнгүй ээ . Монголчуудын цусанд эртнээс байсан болж таараад байна . Хасбуу тамгаа атгаад монголыг нэгтгэж харийг сөгтгөх гэж зөрүүдлэсэн Лигдэн хутагт хаан энэ өвчнөөр өвчилсөн төдийгүй түүнд энэ вирусыг дээд өвөг Чингис эзэн хаан нь халдварлуулсан гэдэг нь одоо нэгэнт нотлогдсон үнэн юм. Ойрмогхоны жишээ татахад Чин ван Ханддорж гэж нүгэлтэй хэнхэг нэгэн байсан юм. Түүний хүү Түвдүүдэд туслаж хэнхэглэж яваад амиа алдсан. Манжийн хаан Ханд ванг Бээжинд дуудаж Ордондоо ирүүлмэгц өмнө нь бүтээлэгтэй том цартай зоог тавьж л дээ . Царны бүтээлгийг хуулахад хүүгийнх нь толгойг нүдийг нь хараатай чигээр нь хуйхлаж чанаад тавьсан байж .Ханд ван харин царайгаа хүрлийлгээд юү ч хэлээгүй ч шанаа түүшин нь гүвэлзсэн л байж таарна. Тэндээс буцахдаа Жанчхүүгийн даваан дээрээс арагшаа эргэж хараад “Энэ даваанаас хойш Хятад шаахайны мөр гаргахгүй”гэж тангаргалсан гэдэг. Хүүгийнхээ өшөөг авна гэж хэлсэнгүй. Хүрээнд очоод хоёр Хятад ална даа гэж занасангүй. Мөн нүгэлтэй муухай хэнхэг байгаа биз. Элж дуусах нэгэн биеэ байтугай эгнэгт залгах удам угсаагаа хүртэл үрэн байж дээд өвөг хэнхэгүүд маань энэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд авчирсан юм . Ингэж хэнхэглэсний ач буян гэж бас байдаг юм шүү. Хамгийн ойрхоны жишээ авахад л бид АНУ-гийн виз авах гэж Бээжинд юм уу, Москвад байдаг энэ улсын элчингийн босгыг элээгээгүй билээ. Энэнийг хүртэл өвөг дээд хэнхэгүүд маань тооцчихсон юм шиг загнасан байгаа юм. Би яагаад энэ өвчнийг хэнхэг гэж нэрлээд байна вэ гэвэл нэгдүгээрт тэр гамбир тараадаг “Ихээ мэдлэг боловсролтой” болов уу гэмээр эрхэмийн үгийг яг тэр чигээр нь хадгалахыг хүссэнийх, хоёрдугаарт гэвэл ийм хүмүүс үнэхээр зүгээр сууж чаддаггүй нэг үгээр үнэхээр л хэнхэг тусчихсан байдгаас тэр л дээ. Ард түмэнд эрх чөлөө олгоно гээд л харайлгана. Олгосон эрх чөлөөгөө эдлүүлнэ гээд л дэвхцэнэ. Дээр нэр нь гарсан Элбэгдорж л гэхэд бас нэг хэнхэг . Ерэн онд элдэвлээд хэнхэглээд гүйлдээд байсан хэдийн нэг шүү дээ. Харин эд бол -Даргаа нөгөө Дарьбазар гэдэг чинь энэ шүү дээ гэж хэлдэг бас л нэг төрлийн хэнхэгүүдийг эсэргүүцэж босдог хэнхэгүүд нь шүү дээ. Харин өөрсдийгөө хэнхэг бус эв эрүүл гэж боддог хүмүүс дотор их сүүдэр бий шүү. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй чив чимээгүй барлайж байгаад Чен-И гэдэг Хятад хэнхэгтэй нийлээд 64 зүйл гэрээ гэгчийг гаргаж ирсэн Шанзав Бадамдорж, Монголыг ЗХУ-д нэгтгэе гэж бас л чив чимээгүйн гүнээс төлөвлөгөө зохиосон бас нэг өөр төрлийн хэнхэг өвчин байдаг юм шүү. Бурхан харин өнөөгийн хэнхэгүүдийн талд байсандаа юм уу эсвэл энэ хэнхэгүүд үнэхээр хүчтэй хэнхэглэж чаддаг байсан нь яамай даа гэж би өнөөдөр залбирч байна. За Баатар, Цэрэндорж ч гэдэг юм уу тэр Саруул-Эрдэнэ ч гэдэг юм уу эд бол нэгэнт зартай хэнхэгүүд . Гэтэл хэдхэн хүн мэддэг хэнхэгүүд бас байнаа. Манай Дейтон хотод Энхбаатар, Насаа гэж хоёр хэнхэг байлаа. Хөөе наадмаа яах вэ, за энэ ёолкоо аятайхан хийчихнэ шүү, хүүхдүүдээ монгол хэлийг нь мартуулчихав аа гээд л хэнхэглээд явна . Нэг өвөл дүү бүсгүй маань төрөөд манайх шинэ хүнтэй болчихоод байж байлаа. Хэдхэн хоноод ёолк болох гэж байсан үе . Нэг орой хүн хаалга тогшлоо. Онгойлготол манай хоёр хэнхэг баахан тоглоом барьчихсан бас болоогүй Санта-Клаусын хувцас өмсөөд сахал үсийг нь намируулчихсан орж ирээд нүдний нулимас цийлэлзүүлээд хаячихаж байгаа юм. Ингээд энэ хоёрыгоо дагаад ер нь нэг хэнхэглээд үзэе гэж шийдлээ. Ёолк зохион байгуулав аа чи минь. Манай хотынхон сайхан хүмүүс цөөхүүлээ ч юм. Гэхдээ мөнгөө өгцгөөгөөд л таг чиг болчихно гэж бодож байна уу ёстой гонж. Орой болонгуут утас амраахгүй хөөе тийм юм тэндээ ийм юм эндээ байвал гоё шүү л гэнэ. Нөхөөр тэрийг тэгж энийг ингэхээ мартаваа чи л гэнэ. Хүлээсэн өдөр болж ёолкоо хийж гарав аа. Даруучууд маань идэж уугаад л бүжиглээд л тас тас инээлдээд л, халамцсан нэг нь ёстой баярлалаа сайхан болж байна гэж ирж үнсээд л харин бидний гурван хэнхэг юун ууж идэх мантай. Хэнхэглэж гүйсээр байгаад таарлаа. Гэвч хүмүүс тарсны дараа хөглөрч гүйцсэн албаны өрөөг цэвэрлэж байхдаа нөгөө хоёр хэнхэгийн маань нүд гялалзаад л өөрсдөө л идэж ууж, баярлаж цэнгэчихсэн юм шиг хөөрцгөөхийг нь үзээд өрөвдөөгүйгээрээ өрөвдөж билээ. Гэтэл бид гурав дал наяадхан хүнд ганц удаа хэнхэглэсэн нь энэ. Хэдэн зуун хүнд жилд хэдэн удаа хэнхэглэнэ гэдэг тэгэхээр бага хэнхэглэл үү. Ийм л алба залгуулж хэнхэгээрээ дуудуулсан цөөн бус хүн байх юм. Цаг үе гэдэг түүх юм. Маргааш болонгуут л өнөөдөр түүх болно. Өнөөгийн хэнхэгүүдийн маань үүрэг дэндүү даруу санагдаж болноо. Тэднийг Чин ван Ханддоржтой, жанжин Сүхбаатартай зүйрлүүлэхийн аргагүй байж болноо. Тэр ч бүү хэл тэд Бат-Үүлийн хэнхэглэлийн дэргэд дэндүү даруу хэнхэглэж байж бас болноо. Би үүнийг бүгдийг нь зөвшөөрнө . Харин маргааш болоход хүүхдүүд чинь өнөөгийн ёолкийг санаж байвал, наадам, цагаан сар гэж нэг юм болдогийг мэдэж байвал, эх хэлээ мартаагүй байвал монгол гэдгээрээ бахархаж байвал өнөөгийн энэ хэдэн хэнхэг хэргээ бүтээжээ гэсэн үг . Энэ бол бага хэнхэглэл огт биш юм шүү. Гагцхүү тэднийг дэмжээд өмнө хойно нь орж далбаганаж гүйхээ байг гэхэд элдэв хар хор, гашуун үгийн мунаар балбахгүй л байвал том тус даа Харин миний хувьд харьд яваа ч юм уу эх орондоо тарвалзаж байгаа арван монгол тутмын ядахдаа дөрөв нь хэнхэг тусчихаасай гэж залбирч явдагаа нуумааргүй байна. Тэр ч бүү хэл үлдсэн зургаагийнх нь хаа нэгтэй хэнхэгийн вирус нууц үедээ орчихсон урвалжиж байгаасай гэж даварч боддогоо ч нуумааргүй байна. Эцсийн бүлэгт хэнхэгүүдийн нуруун дээр бөх биш харин ихийн их ачаа байгаа ч гэсэн хэнхэгүүд улам өнөр олон болоосой Монголоо гэх хэнхэг өвчин үеийн үед эмчилгээгүй гэгдэн дархлагдаж байгаасай. Өнөөгийн хэнхэгүүд минь та нартаа баярлалаа. Хүрээгээ тэлж хүчирхэгжин хэнхэглэх болтугай . Хэнхэглэл мандтугай Зохиолч Д.Энхболд /Чикаго Энэ өгүүллэг надад их таалагдсан болохоор "даяармонгол" сайтнаас авч тавьлаа. |
Thursday, August 23, 2007
ХАМГИЙН БОГИНО ҮГТЭЙ ЗАХИА
Wednesday, August 22, 2007
Сургааль
Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шvv дээ. Чи залилан мэхлэгч, єєр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд
Бурхан багш ер гутарсангvй. Харин ч тэр залуугаас “Та хvнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нєгєє хvн чинь бэлгийг чинь авсангvй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад vvнийг хэлж єг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нєгєє залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгvй яахав” гэхэд Бурхан багш мишээж єгvvлрvvн: “Зєвєє зєв. Таны уурлаж байгаа чинь vvнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгvй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгvй байдалд орно уу гэхээс би биш шvv дээ. Таны хийсэн муу зvйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ тvvх лvгээ адил мунхагуудын уур бухимдлыг хvлээж авалгvй хэрvvл маргаан, муу муухай бvхнийг сэтгэл зvрхэндээ нэвтрvvлэхгvйгээр ингэж амьдраарай.
Tuesday, August 21, 2007
Монголын блогчдын хаягууд
- gadaadhel.blogspot.com-dajgui blog
- bayarsaikhan.blogspot.com
- http://gegeen.wordpress.com / Австралид сурдаг залуугийн блог
- http://dolugen.wordpress.com/-сонирхолтой
- http://www.flickr.com/photos/---сонирхолтой зураг сайтай
- http://www.elibrary.mn/--Шинэ ном,номын тайлбар монгол е-номын сан
- http://gadaadhelblog.blogspot.com/---Гадаад хэлний дажгүй блог
- http://ganbaa.blogspot.com/---Уншууштай сонирхолтой
- http://badamlyanxua.blogspot.com/--Сэтгэгдэл дажгүй
- http://begzsuren.blogspot.com/---Сэтгэгдэл дажгүй
- http://db4os.blogspot.com/---МТ программын талаар бичсэн дажгүй блог хайлт нууцлах талаар өгүүлсэн
- http://sanamj.blogsource.com/---МТ програмчлалын талаар
- http://esuon.blogspot.com/---Урлаг соёл юм юмны тухай ер нь дажгүй
- http://galaarid.blogspot.com/---Сэтгүүлч зохиолч Галааридын блог уншууштай
- http://tsogjpblogs.blogspot.com/--Сэтгэгдэл дажгүй
- http://gobigobi.blogspot.com/----Танин мэдэхүйн талаар бас МТ ийн
- http://temdeglel.blogspot.com---Танин мэдэхүйн талаар бас санхүү маркетингийн талаар сэтгэгдэл
- http://igaa.blogspot.com/--- Чөлөөт бичлэгтэй дажгүй
- http://khuder.blogspot.com/----Чөлөөт бичлэгтэй дажгүй
- http://lkhagvaa.blogspot.com/---Чөлөөт бичлэгтэй дажгүй
- http://mart2007.blogspot.com/--Чөлөөт бичлэгтэй дажгүй
- http://medenews.blogspot.com/---Мэдээлэлийн шуурхай блог дажгүй
- http://ochko.blogspot.com/--Танин мэдэхүй МТ чиглэлээр бичдэг
- http://odkoo.blogspot.com/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
- http://olziinaa.wordpress.com/---/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
- http://otgonpurew.blogspot.com/--Танин мэдэхүй МТ чиглэлээр бичдэг
- http://sainbayar.blogspot.com/----Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
- http://shbaatar.blogspot.com/---Ахмад блогчин танин мэдэхүй мэдээлэлийн талаар бичдэг Англид амьдардаг
- http://solace-mgl.blogspot.com/---Чөлөөт сэдэвтэй Японд амьдардаг охин
- http://tamirj.blogspot.com/---Танин мэдэхүйн талаар бас МТ ийн
- http://telmen.blogspot.com/----Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
- http://togoruu.blogspot.com/---Чөлөөт бичлэгтэй дажгүй
- http://tsasant.blogspot.com/----Чөлөөт сэдэвтэй анагаах эрүүл ахуйн талаар
- http://www.togi3togi.blogspot.com/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
Thursday, August 16, 2007
Улаан бригад ба Алдо Морог барьцаалсан хэрэг
Улс төрийн терроризм ид хүчээ авч байсан 1970 оны эхээр Италид "Улаан бригад" гэх нэр дуулдах болсон юм.Улаан бригад нь Италийн коммунист намын хэт зүүний чиглэлийн гишүүдийн байгуулсан бүлэглэл байсан юм.Түүнийг Рэнатө Сурсио,Мауризио Ферри нар удирдан олон тооны гэмт хэрэг үйлдсэн юм.Тэд 1977 оноос нийтдээ 40 өөд хүнийг улстөрийн зорилгоор барьцаалж устгасан байна.1978 оны 4 сарын 16 нд тэд Христийн Ардчилсан намын удирдагч Алдо Морог барьцаалж түүний бие хамгаалагч 5 хүнийг алсан байна.Улаан бригадынхан шоронд байгаа өөрийн хүмүүсийг суллах шаардлага тавьсан бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Алдо Морог ална гэж заналхийлсэн юм.Гэвч Засгийн Гзар энэ шаардлага биелүүлээгүй тул тэд 4 рсарын 18 нд түүнийг алсан юм,Түүний цогцос Ром хотын нэг гудамжинд эзгүй машинаас олдсон ажээ.Таван жилийн дараа 1983 онд Улаан бригадын толгойлогч нийт 31 гишүүнийг баривчилснаар Улаан бригадын үйл ажиллагаа төгсгөл болсон юм.
Sunday, August 12, 2007
Комьпютер.интернет ашиглан хийж болох 115 ажлын жагсаалт
Provide computer-based office management services for attorneys
2. Do word processing
3. Do medical billing for doctors
4. Do automated telemarketing
5. Manage a church
6. Start a computer user's group
7. Learn to win at blackjack
8. Bet on horse races
9. Bet on pro football
10. Sell computers from your home
11. Provide medical information management
12. Broker information
13. Trade stock by computer
14. Provide astrological services
15. Offer an interactive electronic newsletter
16. Produce book indexes
17. Provide a computer-assisted booking service
18. Make stock market investment decisions
19. Do genealogical research
20. Manage a band
21. Manage a house or pet sitting service
22. Track precious gems
23. Sell information to collectors
24. Analyze real estate investments
25. Support a small law practice
26. Write a book
27. Market collectables
28. Do psychological counseling
29. Prepare income tax returns
30. Provide economic consulting
31. Solve real estate financing problems
32. Do data base research
33. Publish your own book
34. Design your own small business system
35. Crop management
36. Analyze farm expenses
37. Provide weekly printout of bowling league statistics
38. Make computer-generated portraits
39. Manage investment shelters
40. Manage construction costs
41. Produce computer utility products
42. Provide computer-aided financial planning
43. Sell life insurance
44. Support a small publishing business
45. Provide weekly printout of little league Baseball statistics
46. Run a small pharmacy
47. Become a computer dealer
48. Interpret physical therapy test results
49. Manage a restaurant
50. Start your own yellow pages
51. Conduct computer-assisted telephone interviewing
52. Stream-line executive search activities
53. Provide agricultural commodities planning
54. Turn financial statements into financial pictures
55. Manage a museum collection
56. Support consumer education programs
57. Do freelance technical writing
58. Do multi-level direct mail marketing
59. Review specialty software
60. Be an engineering consultant
61. Provide sports information services
62. Produce products for hobbyists
63. Provide specialty-focused software services
64. Run a multi-level, direct sales operation
65. Do litigation management
66. Manage a dairy farm
67. Provided automated debt collection
68. Provide date-base installation and instruction
69. Run a beauty school/beauty salon
70. Improve small business services
71. Broker used computers!
72. Telecommute
73. Enhance medical diagnosis and treatments
74. Create electronic marketing tools
75. Do independent software documentation
76. Teach people how to use microcomputers
77. Become your own computer book publisher
78. Create computer-generated puzzles and word games
79. Become a software consultant
80. Produce low-cost computer graphics products
81. Develop software for children
82. Perform real estate inspections
83. Do software translations
84. Produced a computer-controlled home security system
85. Automate conference registration
86. Create computer gifts
87. Enhance scientific products
88. Write software for use in the home
89. Manage a winery
90. Design and produce personal computer hardware or peripherals
91. Design, publish and distribute software
92. Provide information vending machines
93. Start a software writing cooperative
94. Develop small scale real estate partnerships
95. Do property management
96. Do mortgage loan brokerage
97. Perform non-judicial foreclosures
98. Develop mini-warehouse storage facilities
99. Sell instant signs
100. Start an advertising agency
101. Start a resume service.
102. Manage a talent agency
103. Operate a referral service
104. Operating a mailing list service
105. Operate a typesetting service
106. Offer a legal forms service for the general public
107. Publish your own newsletter or help others for a fee
108. Operate a voice mail service
109. Start your own local classified newspaper
110. Provide a collection letter service
111. Offer a custom diet plan service
112. Start your own local real estate newspaper
113. Start an apartment rental newspaper
114. Provide a payroll service
115. Start a singles dating service
Энэ жагсаалт цаашид үргэлжлэх бөгөөд хэрэв нэмэх санал байвал нэмж болно.Saturday, August 11, 2007
Франчинзинг ба Монгол
Монголд одоо франчинзингийн талаар ярьж байгаа байгууллага,хувь хүмүүс байхгүй байгаа бололтой.Энэ бизнес нь баруун Европ ,Америкт мөн Зүүн Өмнөд Азид маш хурдацтай хөгжиж байна.Нэгэнт бий болгосон брэндийг худалдаж аваад эрхлэх нь аль аль талдаа маш ашигтай байгаа бөгөөд менежмент,маркетингийг улам сайжруулж харилцан уялдаатай ажилласнаар риск хүлээх магадлал маш бага байдаг байна.Манай нөхцөлд зарим талаараа үнэтэй байгаа боловч өөрийн онцлогт тохирсон брэндийг оруулж ирэх цаг нь хэдийн болсон гэж бодож байна.
ОЮУ ТОЛГОЙ

Оюу толгой төслийн талаар миний хувьд Иргэний Хөдөлгөөний тэмцэлийг дэмжиж байдгаа хэлмээр байна.Цаана нь маш том наймаа Хятад Америк,Канад гурав хийгээд хувааж авах гэж байхад манай тэнэгүүд ямар юм яриад байгааг ойлгохгуй л байгаа юм байхдаа.Мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй мөнхийн эрх ашиг байдаг гэж л ярьдаг ш дээ.Их хурлын гишүүн Х.Баттулгын бичсэн "ТТ=ТТ " нийтлэлийг дэмжиж байна
Баабарын "НҮҮДЭЛ СУУДАЛ" ЗОХИОЛЫН ТАЛААР
Франчинзингийн талаар хэдэн үг...
Friday, August 10, 2007
Орчин үейин бизнес боломжууд
Affiliate Revenue
Auctions
Audio Streaming
Autoresponders
Banner Advertising
Blogging
Domain Names
E Books
Ecommerce
Email Marketing
Ezine Publishing
Forums
Internet Marketing
Link Popularity
List Building
PPC Advertising
PPC Publishing
Podcasting
Product Creation
Product Launching
RSS
SEO
Search Engine Marketing
Security
Site Promotion
Social Bookmarking
Social Media
Social Networking
Spam Blocker
Traffic Building
Video Streaming
Web Design
Web Development
Web Hosting

