Showing posts with label Түүхэн хүмүүс. Show all posts
Showing posts with label Түүхэн хүмүүс. Show all posts

Tuesday, August 14, 2007

Ахмад Перри

Ахмад Перри АНУ ийн ерөнхийлөгч Миллард Фильморийн захиаг Японы эзэн хаанд гардуулж Карнагавагийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар Японы хувьд шинэ эрин үе эхэллээ.Хэдхэн жилийн дараа хаан ширээнд Мацухито сууснаар эрс шинэчлэлийн бодлого хүчээ авлаа. Мэйжийн эриний үед Япон маш хурдан баруунжиж тэр хэрээрээ хүчирхэг нэг империалист гүрнийг бий болгожээ.

Хятадын анхны ерөнхийлөгч Юань Ши Кай

Хятадын хатан хаан Цү Ши (1835-1908)


Ядуу айлын охин ,хааны татвар эм байснаа Сэнь Фэн хааныг нас барсны дараа Хятадын бүх эрх мэдлийг гартаа оруулж хүүгийнхээ нэрээр,хамаатний хүүгийнхээ нэрээр гэхчлэн төр барьсаар эцэст нь өөрөө хатан хаан болсноор түүхэнд нэрээ үлдээсэн юм.Маш зальтай хорон санаатай энэ хатан хааны үед Хятадыг эзэлсэн Манжуудын ноёрхол үндсэндээ унасан юм.Гэхдээ 260 жилийн өмнө эзэлж байсан хятадууд нь тэднийг бүрэн уусган авсан байсан нь хятадын түүхийн ердийн нэг үзэгдэл болсон юм.

Лин Цэшү( Чин династийн зөвлөх сайд)


Хар тамхины дайн гэж түүхэнд бичигдсэн Хятад-Британийн зөрчилдөөний үейин гол баатар.Тэрээр хар тамхины эсрэг ажиллагааг толгойлж,1839 онд Кантонд очиж 20 000 авдар хар тамхи устгаж орхисон нь хар тамхины 1 р дайныг эхлэх шалтаг болсноор Чин династыг сөхрүүлэх Европын эвслийн суурийг тавьсан ажээ,Энэ дайнаар Чин династи бүрэн туйлдаж,мөн дотооддоо үймээн самуун гарч тайпингийн хэмээх бослого эхэлсэн юм.

Адам Смит(1723-1790)

Аугаа их эрдэмтэн Адам Смит "Үндэсний баялаг" зохиолоо туурвиснаар хүн төрөлхтөний түүхийн бас нэг шинэ үе хуудас эхэллээ,Адам Смитийн онолын үндэс нь алт мөнгө эрдэнэс баялаг нь улсын чадлыг илэрхийлэхгүй, харин хөдлөх бараа л ийм үүрэг гүйцэтгэнэ гээд чөлөөт худалдааны эрх олгож, баялаг бүрдүүлэх үйлсэд төрийн зүгээс аль болох бага оролцохыг уриалсан юм.Ингэснээр Европт эдийн засаг улс төрийн цоо шинэ үзэл суртал гараагаа эхэлжээ।

Жан Батист Кольберт

Мэркантилист үзэл суртлын эцэг Жан Батист Кольберт нь улс орны хүчин чадал нь цуглуулсан баялагаасаа хамаарна гэж номлоод баялагаа их болгоё гэвэл газар нутгаа өргөжүүлэх хэрэгтэй ,цаашлаад алт ,мөнгө ,болон бусад баялаг маш чухал авч улсыг хүчтэй болгох түүнээс дутуугүй чухал зүйл бол худалдааны эерэг тэнцвэр барьж байх явдал гэж өөрийн онолыг тодорхойлсон юм.Мэркантилист үзлийг удирдлага болгосон тэр тэр үейин далайн гүрэн болох Британи,Испани,Франц,Португали 4 шинээр нээгдсэн Америк тивийг хуваан авсанаар дэлхийн түүхийн бас нэг шинэ үе эхэлсэн юм.

Sunday, August 12, 2007

БОГД ЖАВЗАНДАМБА ХААН

1911 оны үндэсний тусгаар тогтнолын оюун санааны удирдагч нь Богд Жавзандамба хутагт байлаа.Тэрээр шинэ засгийн бодлогыг эсэргүйцэж байгаагаа зарлан халхын ноёд дээдсийг сэм цуглуулан хятадаас тусгаарлах бодлогыг эрчимтэй явуулж эхэлжээ.Халхын ван гүнгүүд Орос улсаас тусаламж авах зорилгоор Богдын тамгатай бичиг өвөртлөн 1911 оны 8 р сарын 15 нд Санкт Петрбург хотод Чин ван Ханддорж,Гүн Цэрэнчимэд,Хайсан нарын бүрэлдхүүнтэй очиж байв.

Оросын Эзэн хаан Петр 1


Петр1 р хааны үед Орос орон баруун зүгийн бодлого голчлон явуулж цэрэг зэвсэг,шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж.далайн цэргийн флотыг шинэчлэн байгуулж,урагшаа Персийг эзлэн,Каспийн тэнгис орчимд маш их амжилт олсон юм.

Манж чин улсын хаан Кан Си (1661-1772)

....Чин династийн хамгийн алдартай хаануудийн нэг бөгөөд Монголыг эрхшээлдээ оруулах зальтай бодлого явуулсаны үр дүнд Монголын тархай бутархай нэгдэлгүй ихэс дээдэс Манжид олноороо дагаар орж Чин Династын вассаль улс болсон юм.Зөвхөн Зүүнгарын Хаант улс л түүний эсрэг эсэргүйцэн тэмцэх бодитой хүчин болж байсан ажээ.

Атаман Ермак Тимофеевич

....Строгоновын мэдлийн газарт Ермак Тимофеевич хэмээх атаманаар толгойлуулсан козак цэргийн хороо ирснээр Сибирийг эзэмших гэсэн Оросын бодлого амжилттай хэрэгжиж олон тооны газрыг булаан авсан юм.Оросын зүүн талаар хиллэж байсан Татаарын хаант улсын эсрэг Ермак 840 хүнтэй хороогоо хөдөлгөж хэдэн жил байлдсаны эцэст Татарын хаан Кучумыг баривчилсан ба Оросын хилийг Иртыш мөрөн хүргэсэн юм.Татаарын нийслэл Сибирь хэмээх хотын нэр Уралаас зүүн тийш өргөн уудам газрын ерөнхий нэр болжээ.

ДОГОЛОН ТӨМӨР ХААН(1336-1405)

....Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 200 хүний жагсаалтанд Майкл Хаартынхаар Чингисээс гадна Хубилай хаан ,Доголон Төмөр хаан гэсэн хоёр монгол хүний нэр орсон байдаг....Цагаадайн үлдээсэн гүрний суурин дээр Төмөр хаан Төв Азид нэн хүчирхэг нэгэн гүрнийг байгуулж 35 жил үргэлжилсэн их аян дайнаа эхлүүлсэн юм....Задран мөхөж байгаа Монголын Эзэнт Гүрнийг байгуулах нь түүний ганц зорилго байсан юм.Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хамгийн харгис аргаар нийтийг хамарсан айдас төрүүлэх Чингисийн аргыг түүнээс ч илүү чадамгаар хэрэглэж байсан юм.

БАБУР ХААН (ИХ МОГОЛ УЛСЫН АНХНЫ ХААН)


....Чингэс хааны 2 дугаар хүү Цагаадайн удам,Чингисийн 13 дугаар үейин удам Бабур Смаркандад хаан болсноор Умард Энэтхэгийг дайран эзэлж ИХ МОГОЛ УЛСЫН суурийг тавьсан юм.Түүний байгуулсан Эзэнт Гүрэн хожим Энэтхэгийг Англичууд колоноо болгосон 1857 он хүртэл оршин тогтносон юм.Чингисийн Монголчууд Хятадыг дэлхийн худалдааны хамгийн ашигтай цэг болгосон бол Моголчууд Энэтхэгийг нэгдсэн хүчирхэг үндэстэн болгосон ажээ.

ӨГӨӨДЭЙ ХААН(1229 оноос 1241 он хүртэл Хаан суусан)

Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм...Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

НЕВИЙН АЛЕКСАНДР ХААН

...Бутарсан Орос дотроос Новогродын Александрыг Монголчууд дэмжжээ.Чухам ийм л учраас Александр хаан 1242 онд Нева мөрний орчим Загалмайтны герман цэргийг хиар цохиж чадсан юм.Невийн Александр хаан нь Оросын хамгийн анхны түүхэн баатар мөн билээ.Чухам түүний ачаар Зүүн славьянчууд буюу Новогродынхан ирээдүйн дэлхийн хамгийн хүчирхэг нэгэн улсын суурийг тавьсан билээ.

ХУБИЛАЙ ХААН (1215-1294)

...Түүний бүхийл амьдрал Хятадтай холбоотой.Өгөөдэй хаан амьд байхдаа түүнд одоогийн Хүбэй мужид 1 000 өрх таслан өгч захируулж байжээ....Түүний үед Юань династи маш хүчэрхэг болсон бөгөөд Бээжинд төвлөрч улс орноо удирдаж байсан нь өөрийн төрөлх эх орон МОНГОЛ ОРНЫГ нь ИХ УЛС ын зах хязгаар мэт болгосон бөгөөд түүхийн нэгэн алдаа болсон юм....Түүний үед Монголын цэрэг газар нутгаа их тэлж Солонгосыг эзэлж Ява,Суматр арал хүрч Японыг айлгаж байсан юм

ХҮЛЭГҮ ХААНЫ АЯН ДАЙН

....Мөнх Хаан дүү Хүлэгүдээ Африк хүртэл аялах санал тавьсан нь 100 жил үргэлжилсэн ХҮЛЭГҮГИЙН ХААНТ УЛС буюу ПЕРСИЙН ИЛ ХААДИЙН УЛСЫН суурийг тавьсан байна....Хүлэгү өөрийн хэдэн түмэн цэргийг дагуулан 1256 онд Иранд очиход Сэльжүкийн вангийн өрсөлдөгч нь дагжин чичирч дагаар орсон бөгөөд эсэргүйцэл үзүүлсэн Багдад хотыг дайран довтолж газрын хөрстэй нь тэгшилсэн нь энэ хөгжин цэцэглэж байсан хотыг дахин сэргэхгүйгээр болгосон юм....Лалынханд цохигдож байсан загалмайтнууд Хүлэгэг бишрэн хүндэтгэж түүний нэр Итали,францад түгэн хатных нь хамт Ариун Константин,Елена нартай зүйрлэн ярьж байжээ.....(Зураг дээр Хүлэгүгийн цэрэг Багдадыг дайран эзэлж байгаа нь)

ПЛАНО КАРПИНИЙН АЯЛАЛ

.....Ватикан дорнын ТАТААР хэмээх нэрлэгдсэн зэрлэгүүдэд элч зарахаар шийдэж...Элчийн толгойлогчоор Герман,Польш,Бохэмиад амьдарч байсан төдийгүй Папын зараалаар Герман,Испани орж байсан Плано Карпинийг томилжээ.....Тэрээр 2-3 хүний хамт 1245 оны 4 р сарын 16 нд Лион хотоос гарч Герман,Бохимиа,Польш орноор дайрч Польшийн БЭНЭДИКТ хэмээх санваартантай нийлж аваад цааш Оросын нутагт орон татаарын аймшигт үйлдлийн үр дүн болох гавлын ясаар дүүрч балгас болсон Киев хотыг дайрч чинагш явсаар 1246 оны 2 дугаар сарын 23 нд татарын анхны харуултай тааралдсанаар ....ИХ МОНГОЛЫН ИХ ХААН ГҮЕГТ захиагаа гардуулжээ.....Түүний аялал 2 жилийн дараа өндөрлөсөн билээ.

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН (1189 онд Хамаг Монголын Хаан ширээнд сууж 1227 онд тэнгэрт халисан)

....Хамаг Монголын Хаан болсон ньтүүний ертөнцийн талыг эзэлсэн аугаа их амжилтын эхлэл байлаа.....Чингэс хаан үр ач нартаа Солонгосоос Иран хүртэл ,Ангар мөрнөөс Цагаан хэрэм өнгөртөл өргөн уудам нутгийг өв болгон үлдээсэн билээ.Түрэгийн Хаант улсаас өмнө болоод хойно нүүдэлчид ийм уужим нутгийг байлдан дагуулсан нь үгүй ажгуу.....

АТТИЛЛА ХААН МЭӨ 434 ОН


.....МЭӨ 434 онд Кавказаас Рэйн мөрөн хүртэлх өргөн уудам газарыг захирсан ХҮН УЛСЫН хаан нь өөрийгөө "тэнгэрийн ташуур " гэж нэрлэсэн АТТИЛЛА боллоо.28 настай энэ залуу дэлхийн цэргийн түүхэнд нэр нь тодорсон хамгийн авьяаслаг нэг жанжны нэг ажээ.Дунай мөрний эрэг дээр Паннонд нийслэлтэй ХҮН нар Аттиллагын удирдлага дор МЭӨ 442 онд зүүн РОМ руу довтлон Адрианополийг аймшигтайгаар тонон дээрэмджээ.......Дорно зүгийн ХҮН нар догшин ЧИНГЭСИЙН өвөг дээдэс юм гэдгийг ч судлаж ойлгоход европчууд нилээд хэдэн зууныг зарцуулсан билээ.

Saturday, August 11, 2007

Барон Унгерн фон Штэрнберг


Монголын түүхийн бас нэг алдартай л хүний л нэгдээ.Гай ч тарьсан гавьяа ч байгуулсан.Хүрээнд байсан хятадуудыг зайлуулсан ,Богд хааныг хаан ширээнд нь залсан нь Монголчуудад түүхэн боломж олгосон үйл явдал болсон бөгөөд Богд хаан цаазаар авахуулсаны нь дараа бүх сүм хийдүүдэд хойчийнх нь номыг хуруулж байсан гэж бичсэн байдаг юм байна лээ.