Showing posts with label Сонирхолтой ишлэлүүд. Show all posts
Showing posts with label Сонирхолтой ишлэлүүд. Show all posts

Friday, October 12, 2007

Өөртөө итгэлтэй байх.....

Өнгөрсөнд алдсан алдаа оноо бүхэн одоогийн минь амжилт бүтээл байдаг гэдэгт би итгэдэг.

Anthony Robbins
Хэрвээ та ямар ч эрсдэл хүлээхгүй бол хожим үүнээс илүү их эрсдэл хүлээх болно.
Erica Jong


Бие сэтгэлийг эрүүл байлгах нууц бол өнгөрснийг бодолгүй, ирээдүйд санаа зовохгүй, зөвхөн одоогоороо ухаалгаар амьдрах явдал юм.
Buddha
Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд итгэлтэй яв. Өөрийнхөө бодож төсөөлснөөрөө амьдар.
Henry David Thoreau
Бүх зүйл бидний бодсон бодлын үр дагавар байдаг.

Buddha

Бидний хүч чадал бид хүчгүй гэдгээ мэдсэнээс үүсдэг юм.
Ralph Waldo Emerson
Айдсаас айлгүйгээр өөрийн хүч чадал, зориг, хүслээ байнга сэлбэж бай. Өөрийн чадахгүй гэсэн зүйлээ заавал хийж бай.
Eleanor Roosevelt

Ирээдүй гэдгийг сайхан мөрөөдөлд итгэх гэж ойлгох хэрэгтэй.
Eleanor Roosevelt
Одоо цаг мөчид болж байгаа зүйл бүхэн таны өнгөрсөнд сонгосон сонголт тань байдаг.
Deepark Chopra
Амжилт гаргаж буй хүмүүс л мөнгө олдог. Харин мөнгө олдог хүмүүс амжилт гаргадаггүй. Зөвхөн амжилт мөнгийг дагуулдаг.
Wayne Dyer
Алдаа бол амжилтын эхлэл юм.
Henry Ford
Цөхрөлтгүй оролдлогын үр дүнд ялалт ирдэг.
Napoleon Bonaparte

Tuesday, September 4, 2007

Суут сэтгэгч Кvнзийн эш vгсээс

ЭШ ҮГС--Орчуулсан Б.ДАШ-ЁНДОН
  • Хvмvvнлэг чанар гэдэг сайхан vг, энэрсэн шинжтэй царай хоёроор бvрэн илрэх нь тун ховор.
  • Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хvмvvсийн төлөө би чин зvрхнээсээ зvтгэсэн vv? Найз нартайгаа харьцахдаа илэн далангvй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зvйлийг би дагав уу?
  • Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хvргэмv.
  • Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хvнтэй ярихын хэрэггvй
  • Төгөлдөр мэргэн хvнтэй учирна гэж бодохоо би бvvр больсон. Буянтай сайхан хvнтэй уулзвал л болох нь тэр бололтой
  • . Хvн яахаараа дөр жолоогvй хэнэггvй, vг сvггvй худалч, ичих нvvргvй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггvй юм
  • . Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггvйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгvй

Thursday, August 16, 2007

Майн камп"аас...

...Нийгмийн бүх байгууламж,өргөн олны давхаргад бие хүний үүргийг өндөрт тавьж ,олон түмнийг бие хүнтэй уялдуулан холбож өгөх хэрэгтэй.Аливаа байгууламж бие хүн олон түмнээс салахгүй байлгахад ямар ч саад хийж болохгүй.Олон түмнээс биш бие хүнээс бүтээл ч санаачлага гардаг гэдгийг бүх байгууллага мэдвэл зохино.Үнэхээр өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхэнд хүний тусын тулд тухайн бие хүн хүний толгойгоор бүтсэн бүхэн үргэлжлэн баяжсаар иржээ...

"Майн камп" аас

.....Ирээдүй цагт асар их ач холбогдолтой зорилгыг амьдралд хэрэгжүүлэх нь тэр зорилгыг өндөрт гаргаж тавьсан хүмүүст ойрхоны шагналыг амладаггүй юм.Олон түмний өргөн давхрага энэ зорилгыг шууд ойлгох нь ховор.Олон түмэнд цагийн аясаар биелэгдэх ,ашгийг нь зөвхөн ирээдүй үейинхэн амсах алс холын төлөвлөгөөнөөс илүү пиво болон сүүтэй холбогдсон өдөр тутмын асуултууд илүү чухал юм шиг санагддаг.Чухамхүү ийм учраас жирийн" улс төрч"нь өнөөдрийн аятай байдлаа алдахгүйн тулд тэнэглэлийн төрсөн ах нь болох амиа бодох үзлээс болоод ирээдүйн аливаа нэг аугаа их төлөвлөгөөнөөс холхон байх болно.Ийм улс төрчидийн бүхийл амжилт болон бүхийл ач холбогдол нь зөвхөн өнөөдрийн өдөрт л хамаарна....
Майн камп" аас
....Хүн төрөлхтөний бүх дэвшил болон соёл ньбие хүний суу билиг хийгээд эрчим хүчин дээр зөвхөн тогтож байдаг болохоос хэзээч олонхийн хийсэн бүтээгдэхүүн байдаггүй....Хэн удидагч болохыг хүснэ тэр хэмжээ хязгааргүй нэр төрөөр хангагдана,гэхдээ хамгийн хатуу хариуцлагыг хүлээх ёстой болно,хэн өөрийнхөө үйл ажилгааны уршгийг үүрч чадахгүй ,хэтэрхий аймхай байна.тэр удирдагчид тохирохгүй.Удирдагчийн үүрэгт хариуцлага байх ёстой....

Гитлерийн "Майн камп" ийн тухай хэдэн үг...



Гитлерийн "Майн камп" зохиолыг уншиж байхад одоо бидний үед ч зарим нэг үзэл санаатай нь санал нийлэхээр юм их байгааг анзаарлаа.Би фашист юмуу хэт үндэсний үзэлтэн бишээ.Майн камп хэмээх энэ зохиол нь дэлхийн олон оронд хэвлэгдэж байгаа бөгөөд, магадгүй тухайн үедээ хэвлэгдэж байснаасаа ч илүү олон тоогоор тарсан байж магадгүй.Энд гол нь фашист үзэл суртлыг дэлгэрүүлэх гээгүй байх гэж бодож байна.Ер нь үндэсний үзлийн хувьд хэлэхэд ямар нэг хэмжээгээр улс орон болгонд байдаг бөгөөд эдийн засгийн тэнцвэргүй байдал,шудрага бус нөхцөл,дарлал доромжлол,соёлын ялгаа зэргээсээ шалтгаалан янз бүр байдаг ажээ,Жижиг буурай орны хувьд энэ үзэл нь ямар нэг байдлаар өөрийгөө авч үлдэх дархлаа болж байдаг гэдэг нь үнэн юм.Тухайн үедээ фашист үзэл суртал Германд үүсэн бий болж нацист засгийн газар төрийн эрх авсан нь ийм л шалтгаантай байсан юм.Гэхдээ энэ тухай бичих гэсэнгүй харин энэ номноос зарим нэг ишлэлүүдийг оруулах гэсэн нь өнөөгийн Монгол оронд ,нэн ялангуяа өөрсдийгөө улс төрч гэж эндүүрч байгаа зарим нэг хүмүүст хамаатай юм