- Хvмvvнлэг чанар гэдэг сайхан vг, энэрсэн шинжтэй царай хоёроор бvрэн илрэх нь тун ховор.
- Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хvмvvсийн төлөө би чин зvрхнээсээ зvтгэсэн vv? Найз нартайгаа харьцахдаа илэн далангvй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зvйлийг би дагав уу?
- Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хvргэмv.
- Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хvнтэй ярихын хэрэггvй
- Төгөлдөр мэргэн хvнтэй учирна гэж бодохоо би бvvр больсон. Буянтай сайхан хvнтэй уулзвал л болох нь тэр бололтой
- . Хvн яахаараа дөр жолоогvй хэнэггvй, vг сvггvй худалч, ичих нvvргvй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггvй юм
- . Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггvйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгvй
Tuesday, September 4, 2007
Суут сэтгэгч Кvнзийн эш vгсээс
В.Высоцкийн шүлгүүдээс...
Анд минь тулаанаас эргэж ирсэнгvй
Нэг л биш дээ, гэхдээ бас хуучнаараа ч юм шиг
нөгөө л тэнгэр цэнхэр хэвээрээ.
Нөгөө л ой, нөгөө л агаар, нөгөө л гол ус,
нөхөр минь харин тулаанаас эргэж ирсэнгvй.
Нойр, хоолоо умартсан уртын урт маргаанд
найз бидэн хоёрын сэтгэл нийлж байгаагvй.
Андаа харин тулаанаас ирээгvй энэ өдөр
аягvй ихээр vгvйлэн сууна даа би.
Дууны ая хадууран, гөлрөөд суучихдаг,
дандаа зөрvvдлэн, өөр юм vглэчихдэг,
Үргэлж л нойр бусниулж, vvр шөнөөр босон гvйдэг
өчигдөр тэр минь тулаанаас буцаж ирсэнгvй.
Тvvний суудал хоосон, энэ тухайд яриад ч яахав.
тvvнтэйгээ хамт сайхан байснаа мэдлээ.
Сайн нөхөр минь тулаанаас эргэж ирээгvй нь
салхи хөдлөөд, тvvдэг унтрахтай ижил ээ.
Жавар цаашилж, хавар ирэхтэй яг адил
журам санаж, гэм зэмгvй дуудлаа:”
Тамхинаас чинь сорно шvv” гэтэл чив чимээгvй.
тулаанаас нээрээ тэр минь эргэж ирээгvй л дээ.
Үхсэн нөхөд минь зовлон дунд орхихгvй.
vхсэн нөхөд минь харуул адил аа.
Ойн тэнгэр усан дотор тунараад
орчны модод цэв цэнхэр ээ.
Газар гэрийнхээ умгар зайг хоёул эзэгнэж
ганц хоёрхон цагт ч тэгшхэн ноёлуулж явлаа.
Одоо гэтэл ганцаараа, -өчигдрийн тулаанаас
анд минь биш, би л өөрөө ирээгvй юм биш vv?
Андын тухай дуу
Нөхөр чинь хэрвээ гэнэт
нөхөр, дайсан нь мэдэгдэхээ больчихвол,
Сайн, муугийн аль нь ч бvv мэд,
саарал өнгөтэй болчихвол,
Тэглээ гээд ганцааранг нь бvv орхи,
тvvнийгээ чи уул руу аваад авир.
Нэгэн олсонд холбогдсон хойноо
найз чинь тэнд хэн бэ гэдгээ харуулна.
Хэрвээ тэр чинь гаслахгvй бол, гонгинохгvй бол,
Хэрвээ тэр чинь хөмхийгөө зуугаад зvтгээд байвал,
Хэрвээ чамайг хадан хавцлаас хальтиран зvvгдэхэд
Хэдийгээр ёолон байвч, угзраад чамайг татвал,
Тулаанд орох мэт чамтай хамт мөр зэрэгцвэл,
Туйлын өндөр оргил дээр хамтдаа гараад зогсвол
Тvvндээ чи өөр шигээ итгээрэй.
Тийм хvнд л өөрөөсөө илvv найдаарай.