Saturday, August 25, 2007
Шашны талаар миний бодол
Шашны талаар өөрийн саналаа хэлмээр байна.Санал ч гэж дээ бараг бодол юм даа.Би учиргүй нэг их шүтээд байдаггүй гэхдээ шашныг байх ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг.Хүн төрөлхтөн дээдлэх хүндлэх мөргөж шүтэх юм гээч байхгүй байсан бол ямар байх байсныг одоо хэн ч тааж мэдэхгүй биздээ.Шашингүй үзэлт гэж өөрийгөө боддог хүмүүс хүртэл өөрсдөө энэ үзлийн филoсофыг шүтэгчид гэж би боддог юм.Яг энэ талаар өөрийнхөө хамгийн сайн найзтайгаа маргаад хоёулаа нилээн ширүүн юм болж байснаа одоо санахад их инээдтэй санагдаад байдаг юм.Бүх л шашин хүний сайн сайхны төлөө байдаг бөгөөд өөрийн үзэл санааг хэрэгжүүлэх ёс жаяг хэлбэр нь өөр өөр байдгаас урсгал чиглэлтэй байдаг болов уу.Миний бичих гэсэн гол юм бол өөр юм.Манайд шашныг яаж завхруулж байгаа талаар өөрийн бодлоо илэрхийлэх иргэний эрхээ эдэлмээр санагдаад байна.Одоо манайд байгаа сүм хийдийн тоо нөгөө 37 оноос өмнө байсан тоондоо бараг дөхөж очиж байгаа байхаа.Өөрийгөө үнэлдэг лам бүхэн сүм нэртэй компаниа байгуулаад жалга дов гудамжийг ур хийц муутай барилгаар дүүргэж байна.Нөгөө нэг монголын урансайхны кинонд гардаг шиг "энэ чинь ариун явдал уу...." Сүүлдээ бүр ичихээ байгаад улсын хамгаалалтанд байсан сүм хийдийг хүртэл өөрийн өмч мэт булаалалцдаг болсон билээ.Энэ жишээг саяхан Дамбадаржаагийн хийд дээр болсон явдлаас харж болно.Хийдийн хамба лам нас өндөр болж хийдээ өөрийн хүүхэддээ өвлүүлнэ гэснээс маргаан гарсан гэдэг.Уг нь хийд маань ариун номын буян үйлдэх газар болохоос нэг хүний өмч биш билээ.За тэгээд өрөөл битгий хэл өөрөө ч учрыг нь олохгүй юм лам нарт их байдаг биздээ.Саяхан Отгонпүрэв гэдэг залуугийн блог уншиж байгаад "бурханы оператор болсон" лам нарын талаар үнэн юм бичсэн байна гэж санал нэгдэж байлаа.Уг нь бурхан номын үйл гэдэг тусгай ёс жаягтай хууль дүрэмтэй баймаар.Тэгтэл манайд хэдэн ном халтар хултар цээжлээд тэрүүгээ бурхантай харьцаж зуучлах ажил болгосон "бизнесмэнүүд "их байснаар Бурханы шашны нэр хүндийг ч нэг өөрсдөө унагаж байна даа.Одоо бурханы шашныг энэ ялзралаас нь гаргах шинэ үейинхэн бий болж байгаа гэдэгт итгэж байна.Түүний жишээ нь "Боди мөрийн зэрэг" гэдэг бурханы шашны гол номыг монгол хэлээр нийтэд ойлгомжтой маш сайхан орчуулсан бөгөөд түүнийг телевиз радиогоор сурталчилж байсныг энд талархамаар байна.Энэ буяны үйлсэд олон эрдэмтэн мэргэд оролцсон бөгөөд нийтлэлч шашингүй үзэлт Баабар хүртэл байсан юм.Бид сайн сайхан гэрэлтэй гэгээтэй бүхнийгээ орхиж шүтэж бишрэх зүйлгүй байсан бол араатан амьтнаас ялгарах юмаар бага шүүдээ.Тэгэхээр өвгөд дээдэс маань шүтэж бишэрч ирсэн оюунлаг хүмүүнлэг энэ шашнаа зүрх сэтгэлдээ цэвэр ариунаар нь хадгалж хамгаалах нь бидний нэг үүрэг билээ.
Subscribe to:
Posts (Atom)