Saturday, August 25, 2007

Жамух олзлогдоод байгаа нь

Тулалдааны дараа

Энэ зургуудыг Амайгийн блогноос авсан болно.

Олзлогдогсод

Загалмайтны цэрэгтэй тулалдаж байгаа нь

Үнэхээр сайхан зурагнууд байгаа биз.Нэг тийм омогшил төрөөд байгаа юм.

Загалмайтны цэрэгтэй тулалдаж байгаа нь

13 зууны монголчуудын аян дайн ба аж амьдрал

Шашны талаар миний бодол

Шашны талаар өөрийн саналаа хэлмээр байна.Санал ч гэж дээ бараг бодол юм даа.Би учиргүй нэг их шүтээд байдаггүй гэхдээ шашныг байх ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг.Хүн төрөлхтөн дээдлэх хүндлэх мөргөж шүтэх юм гээч байхгүй байсан бол ямар байх байсныг одоо хэн ч тааж мэдэхгүй биздээ.Шашингүй үзэлт гэж өөрийгөө боддог хүмүүс хүртэл өөрсдөө энэ үзлийн филoсофыг шүтэгчид гэж би боддог юм.Яг энэ талаар өөрийнхөө хамгийн сайн найзтайгаа маргаад хоёулаа нилээн ширүүн юм болж байснаа одоо санахад их инээдтэй санагдаад байдаг юм.Бүх л шашин хүний сайн сайхны төлөө байдаг бөгөөд өөрийн үзэл санааг хэрэгжүүлэх ёс жаяг хэлбэр нь өөр өөр байдгаас урсгал чиглэлтэй байдаг болов уу.Миний бичих гэсэн гол юм бол өөр юм.Манайд шашныг яаж завхруулж байгаа талаар өөрийн бодлоо илэрхийлэх иргэний эрхээ эдэлмээр санагдаад байна.Одоо манайд байгаа сүм хийдийн тоо нөгөө 37 оноос өмнө байсан тоондоо бараг дөхөж очиж байгаа байхаа.Өөрийгөө үнэлдэг лам бүхэн сүм нэртэй компаниа байгуулаад жалга дов гудамжийг ур хийц муутай барилгаар дүүргэж байна.Нөгөө нэг монголын урансайхны кинонд гардаг шиг "энэ чинь ариун явдал уу...." Сүүлдээ бүр ичихээ байгаад улсын хамгаалалтанд байсан сүм хийдийг хүртэл өөрийн өмч мэт булаалалцдаг болсон билээ.Энэ жишээг саяхан Дамбадаржаагийн хийд дээр болсон явдлаас харж болно.Хийдийн хамба лам нас өндөр болж хийдээ өөрийн хүүхэддээ өвлүүлнэ гэснээс маргаан гарсан гэдэг.Уг нь хийд маань ариун номын буян үйлдэх газар болохоос нэг хүний өмч биш билээ.За тэгээд өрөөл битгий хэл өөрөө ч учрыг нь олохгүй юм лам нарт их байдаг биздээ.Саяхан Отгонпүрэв гэдэг залуугийн блог уншиж байгаад "бурханы оператор болсон" лам нарын талаар үнэн юм бичсэн байна гэж санал нэгдэж байлаа.Уг нь бурхан номын үйл гэдэг тусгай ёс жаягтай хууль дүрэмтэй баймаар.Тэгтэл манайд хэдэн ном халтар хултар цээжлээд тэрүүгээ бурхантай харьцаж зуучлах ажил болгосон "бизнесмэнүүд "их байснаар Бурханы шашны нэр хүндийг ч нэг өөрсдөө унагаж байна даа.Одоо бурханы шашныг энэ ялзралаас нь гаргах шинэ үейинхэн бий болж байгаа гэдэгт итгэж байна.Түүний жишээ нь "Боди мөрийн зэрэг" гэдэг бурханы шашны гол номыг монгол хэлээр нийтэд ойлгомжтой маш сайхан орчуулсан бөгөөд түүнийг телевиз радиогоор сурталчилж байсныг энд талархамаар байна.Энэ буяны үйлсэд олон эрдэмтэн мэргэд оролцсон бөгөөд нийтлэлч шашингүй үзэлт Баабар хүртэл байсан юм.Бид сайн сайхан гэрэлтэй гэгээтэй бүхнийгээ орхиж шүтэж бишрэх зүйлгүй байсан бол араатан амьтнаас ялгарах юмаар бага шүүдээ.Тэгэхээр өвгөд дээдэс маань шүтэж бишэрч ирсэн оюунлаг хүмүүнлэг энэ шашнаа зүрх сэтгэлдээ цэвэр ариунаар нь хадгалж хамгаалах нь бидний нэг үүрэг билээ.

Friday, August 24, 2007

Хэнхэгүүд

2006 оны 12 сарын 11
Ийм үгийг би АНУ-д ирсэнээсээ хойш нэг их удалгүй сонссон юм . Ерөнхий сайд асан Ц . Элбэгдорж яг энэ үгийг сонссон тэр өдөр Оакландад ирсэн юм . Тэр хавийн Монголчууд цуглаж Элбэгээ ч баахан буу халж дараа нь нэг бяцхан хирнээ авъяасын тэсрэлт үү дээ энэ чинь гэж дуу алдмаар урлагийн цомхон тоглолт болоод тарцгааж байтал миний хажууд хоёр эрхэм уулзалдаж байнаа .
-За юу байна даа ?
-Өө юү байхав дээ . Гамбираа тараагаад л өнөөдөр амардаг юм уу гэсэн чинь энэ нэг хоёр хэнхэг юм ир гээд тэгээд л явж байна гэж ярилцлаа . Ярьж байгаа эрхэм хүнийг би танихгүй л дээ . Харин хэнхэгээрээ дуудуулж байгаа “Хоёр юмыг” нь бол муухан таньдаг болоод байсан юм . Тэр нь Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ш.Баатар, Замдаан сонины Д.Цэрэндорж хоёр л доо . Зайлуул даа ингэж дуудуулан дуудуулан гүйж явах ч гэж дээ гэсэн харуусал төрөөд өнөө хоёрыг харцаараа хайтал нэг л их чухал ажилтай улс микрофон, элдэв утас шөрмөс цуглуулах, эвхэх, за тэгээд хөгжим ачих энэ тэр гээд л хөлсөө ч шудрах завгүй харайлгаж яваа харагдана. Дээр нь өөрсдийнх нь цалинждаг ажил гэж бас байх шүү дээ гэж бодлоо. Тэр явдал ч тэгсгээд өнгөрсөн хирнээ мартагдсангүй. Яагаад ч юм Хаданд халтирдаггүй баатар, харавсан суманд оногддоггүй баатар тэр юү вэ гэсэн оньсого санаанд орлоо. Миний үеийнхэн шоргоолж гээд дор нь л таах энэ оньсгыг одоо үеийнхэн нэг их амар таахгүй ч байж мэднэ л дээ. Шоргоолж харавсан суманд оногддоггүй юм байж . Харин нөгөө хоёр хэнхэг, мунхаг үгийн тавьсан суманд оногддог л байх даа гэж бодоод дараа нь нэг таараад асуухнээ
-Өө тэгцгээж л байдаг юм гээд огт тоогоогүй . Өнөө ч хэлүүлдгээрээ хэлүүлээд л гүйлдэж яваа бололтой юм билээ . Үг байгаа онохдоо үхсэн хүнийг ч хэсэг зуур өндийлгөх чадалтай гэж хэзээ ч билээ уншсанаа санаж байна. Тэгвэл амьд хүнийг сүг болгох бол энүүхэнд гэсэн үг . Харин хэнхэгүүд маань сүг болсонгүй Гэвч сэтгэл тархи мэдрэлийнх нь хичнээн эс урам хугалахын мунаар цохиулж үхсэн болдоо гэх бодол надад төрдөг юм. Тэгсгээд хуучирч Америкжаад ирсэн чинь тэр хоёр шиг хэнхэгүүдийн сураг энд тэндээс сонсогдож эхэлдэг байгаа. Вашингтон Ди-СИ-д Ганзоригууд, Дэлгэрцогт, Аюуш, Саруул-Эрдэнэ энэ тэр гээд зөндөө хэнхэг байдаг гэсэн, Денверт Байка, Зулаа, Нараа, Дүүрэн гээд бас цөөнгүй, ЛосАнжелест Батхуяг, Ширчин, Чикагод Гэрэлээ, Баяраа за тэгээд хот болгон Монголчуудын холбоо гэсэн даруухан нэр дор нуугдаж байдаг өөр өөрийн хэнхэгүүдтэй аж. Тэр ч бүү хэл энэ “нүгэлт” вирусээр өвчилсөн монголчууд Англи ,Япон , Австрали ,Өмнөт Солонгост бас байдаг аж . Цааш нь бодоод байсан чинь энэ өвчин гэнэт л ДОХ шиг гараад ирчихсэнгүй ээ . Монголчуудын цусанд эртнээс байсан болж таараад байна . Хасбуу тамгаа атгаад монголыг нэгтгэж харийг сөгтгөх гэж зөрүүдлэсэн Лигдэн хутагт хаан энэ өвчнөөр өвчилсөн төдийгүй түүнд энэ вирусыг дээд өвөг Чингис эзэн хаан нь халдварлуулсан гэдэг нь одоо нэгэнт нотлогдсон үнэн юм. Ойрмогхоны жишээ татахад Чин ван Ханддорж гэж нүгэлтэй хэнхэг нэгэн байсан юм. Түүний хүү Түвдүүдэд туслаж хэнхэглэж яваад амиа алдсан. Манжийн хаан Ханд ванг Бээжинд дуудаж Ордондоо ирүүлмэгц өмнө нь бүтээлэгтэй том цартай зоог тавьж л дээ . Царны бүтээлгийг хуулахад хүүгийнх нь толгойг нүдийг нь хараатай чигээр нь хуйхлаж чанаад тавьсан байж .Ханд ван харин царайгаа хүрлийлгээд юү ч хэлээгүй ч шанаа түүшин нь гүвэлзсэн л байж таарна. Тэндээс буцахдаа Жанчхүүгийн даваан дээрээс арагшаа эргэж хараад “Энэ даваанаас хойш Хятад шаахайны мөр гаргахгүй”гэж тангаргалсан гэдэг. Хүүгийнхээ өшөөг авна гэж хэлсэнгүй. Хүрээнд очоод хоёр Хятад ална даа гэж занасангүй. Мөн нүгэлтэй муухай хэнхэг байгаа биз. Элж дуусах нэгэн биеэ байтугай эгнэгт залгах удам угсаагаа хүртэл үрэн байж дээд өвөг хэнхэгүүд маань энэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд авчирсан юм . Ингэж хэнхэглэсний ач буян гэж бас байдаг юм шүү. Хамгийн ойрхоны жишээ авахад л бид АНУ-гийн виз авах гэж Бээжинд юм уу, Москвад байдаг энэ улсын элчингийн босгыг элээгээгүй билээ. Энэнийг хүртэл өвөг дээд хэнхэгүүд маань тооцчихсон юм шиг загнасан байгаа юм. Би яагаад энэ өвчнийг хэнхэг гэж нэрлээд байна вэ гэвэл нэгдүгээрт тэр гамбир тараадаг “Ихээ мэдлэг боловсролтой” болов уу гэмээр эрхэмийн үгийг яг тэр чигээр нь хадгалахыг хүссэнийх, хоёрдугаарт гэвэл ийм хүмүүс үнэхээр зүгээр сууж чаддаггүй нэг үгээр үнэхээр л хэнхэг тусчихсан байдгаас тэр л дээ. Ард түмэнд эрх чөлөө олгоно гээд л харайлгана. Олгосон эрх чөлөөгөө эдлүүлнэ гээд л дэвхцэнэ. Дээр нэр нь гарсан Элбэгдорж л гэхэд бас нэг хэнхэг . Ерэн онд элдэвлээд хэнхэглээд гүйлдээд байсан хэдийн нэг шүү дээ. Харин эд бол
-Даргаа нөгөө Дарьбазар гэдэг чинь энэ шүү дээ гэж хэлдэг бас л нэг төрлийн хэнхэгүүдийг эсэргүүцэж босдог хэнхэгүүд нь шүү дээ. Харин өөрсдийгөө хэнхэг бус эв эрүүл гэж боддог хүмүүс дотор их сүүдэр бий шүү. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй чив чимээгүй барлайж байгаад Чен-И гэдэг Хятад хэнхэгтэй нийлээд 64 зүйл гэрээ гэгчийг гаргаж ирсэн Шанзав Бадамдорж, Монголыг ЗХУ-д нэгтгэе гэж бас л чив чимээгүйн гүнээс төлөвлөгөө зохиосон бас нэг өөр төрлийн хэнхэг өвчин байдаг юм шүү. Бурхан харин өнөөгийн хэнхэгүүдийн талд байсандаа юм уу эсвэл энэ хэнхэгүүд үнэхээр хүчтэй хэнхэглэж чаддаг байсан нь яамай даа гэж би өнөөдөр залбирч байна. За Баатар, Цэрэндорж ч гэдэг юм уу тэр Саруул-Эрдэнэ ч гэдэг юм уу эд бол нэгэнт зартай хэнхэгүүд . Гэтэл хэдхэн хүн мэддэг хэнхэгүүд бас байнаа. Манай Дейтон хотод Энхбаатар, Насаа гэж хоёр хэнхэг байлаа. Хөөе наадмаа яах вэ, за энэ ёолкоо аятайхан хийчихнэ шүү, хүүхдүүдээ монгол хэлийг нь мартуулчихав аа гээд л хэнхэглээд явна . Нэг өвөл дүү бүсгүй маань төрөөд манайх шинэ хүнтэй болчихоод байж байлаа. Хэдхэн хоноод ёолк болох гэж байсан үе . Нэг орой хүн хаалга тогшлоо. Онгойлготол манай хоёр хэнхэг баахан тоглоом барьчихсан бас болоогүй Санта-Клаусын хувцас өмсөөд сахал үсийг нь намируулчихсан орж ирээд нүдний нулимас цийлэлзүүлээд хаячихаж байгаа юм. Ингээд энэ хоёрыгоо дагаад ер нь нэг хэнхэглээд үзэе гэж шийдлээ. Ёолк зохион байгуулав аа чи минь. Манай хотынхон сайхан хүмүүс цөөхүүлээ ч юм. Гэхдээ мөнгөө өгцгөөгөөд л таг чиг болчихно гэж бодож байна уу ёстой гонж. Орой болонгуут утас амраахгүй хөөе тийм юм тэндээ ийм юм эндээ байвал гоё шүү л гэнэ. Нөхөөр тэрийг тэгж энийг ингэхээ мартаваа чи л гэнэ. Хүлээсэн өдөр болж ёолкоо хийж гарав аа. Даруучууд маань идэж уугаад л бүжиглээд л тас тас инээлдээд л, халамцсан нэг нь ёстой баярлалаа сайхан болж байна гэж ирж үнсээд л
харин бидний гурван хэнхэг юун ууж идэх мантай. Хэнхэглэж гүйсээр байгаад таарлаа. Гэвч хүмүүс тарсны дараа хөглөрч гүйцсэн албаны өрөөг цэвэрлэж байхдаа нөгөө хоёр хэнхэгийн маань нүд гялалзаад л өөрсдөө л идэж ууж, баярлаж цэнгэчихсэн юм шиг хөөрцгөөхийг нь үзээд өрөвдөөгүйгээрээ өрөвдөж билээ. Гэтэл бид гурав дал наяадхан хүнд ганц удаа хэнхэглэсэн нь энэ. Хэдэн зуун хүнд жилд хэдэн удаа хэнхэглэнэ гэдэг тэгэхээр бага хэнхэглэл үү. Ийм л алба залгуулж хэнхэгээрээ дуудуулсан цөөн бус хүн байх юм. Цаг үе гэдэг түүх юм. Маргааш болонгуут л өнөөдөр түүх болно. Өнөөгийн хэнхэгүүдийн маань үүрэг дэндүү даруу санагдаж болноо. Тэднийг Чин ван Ханддоржтой, жанжин Сүхбаатартай зүйрлүүлэхийн аргагүй байж болноо. Тэр ч бүү хэл тэд Бат-Үүлийн хэнхэглэлийн дэргэд дэндүү даруу хэнхэглэж байж бас болноо. Би үүнийг бүгдийг нь зөвшөөрнө . Харин маргааш болоход хүүхдүүд чинь өнөөгийн ёолкийг санаж байвал, наадам, цагаан сар гэж нэг юм болдогийг мэдэж байвал, эх хэлээ мартаагүй байвал монгол гэдгээрээ бахархаж байвал өнөөгийн энэ хэдэн хэнхэг хэргээ бүтээжээ гэсэн үг . Энэ бол бага хэнхэглэл огт биш юм шүү. Гагцхүү тэднийг дэмжээд өмнө хойно нь орж далбаганаж гүйхээ байг гэхэд элдэв хар хор, гашуун үгийн мунаар балбахгүй л байвал том тус даа
Харин миний хувьд харьд яваа ч юм уу эх орондоо тарвалзаж байгаа арван монгол тутмын ядахдаа дөрөв нь хэнхэг тусчихаасай гэж залбирч явдагаа нуумааргүй байна. Тэр ч бүү хэл үлдсэн зургаагийнх нь хаа нэгтэй хэнхэгийн вирус нууц үедээ орчихсон урвалжиж байгаасай гэж даварч боддогоо ч нуумааргүй байна. Эцсийн бүлэгт хэнхэгүүдийн нуруун дээр бөх биш харин ихийн их ачаа байгаа ч гэсэн хэнхэгүүд улам өнөр олон болоосой Монголоо гэх хэнхэг өвчин үеийн үед эмчилгээгүй гэгдэн дархлагдаж байгаасай. Өнөөгийн хэнхэгүүд минь та нартаа баярлалаа. Хүрээгээ тэлж хүчирхэгжин хэнхэглэх болтугай . Хэнхэглэл мандтугай
Зохиолч Д.Энхболд /Чикаго

Энэ өгүүллэг надад их таалагдсан болохоор "даяармонгол" сайтнаас авч тавьлаа.

Thursday, August 23, 2007

Зурагчид

Нүүр

Шинэ бүтээл

Сонирхолтой зурагнууд

ХАМГИЙН БОГИНО ҮГТЭЙ ЗАХИА

Эртний Грект хүн ард нь амар тайван амьдралтай ,хөгжин цэцэглэсэн, хөрш орнуудтайгаа эв найртай харьцаатай Спарт гэдэг нэгэн хаант улс оршин тогтнодог байж гэнээ.Тэр улсын ард иргэд нь их соёлтой .өөр хоорондоо эв найртай сайхан харьцаатай байдаг байсан бөгөөд харин нэг гайхалтай юм нь яриагаа маш товч тодорхой илэрхийлдэгт байсан гэнэ.Нэг удаа тэдний хөрш байдаг дайнч улсын хаан Спартын хаант улсыг эзлэн түрэмгийлэхээр шийдэж элчээр захиа явуулж бууж өгөхийг шаардаж гэнэ.Тэр хаан захиандаа "улсыг нь эзлэн авахаар шийдсэнээ бичээд "хэрвээ( IF... ) шаардлагыг нь хүлээж авахгүй бол улс орныг нь газрын хөрстэй тэгшилж ард иргэдийг нь боол болгохоо" бичсэн байж гэнээ.Спарт улсын хаан хариу захиа явуулсан бөгөөд захиа зөвхөн ганц л үгтэй байсан бөгөөд тэр үг нь хэрвээ буюу (IF..) гэсэн байсан гэдэг.

Wednesday, August 22, 2007

Сургааль

Хэрэлдэхэд хоёр хvн шаардлагатай, тvvний нэг нь та биш байг

Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шvv дээ. Чи залилан мэхлэгч, єєр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд

Бурхан багш ер гутарсангvй. Харин ч тэр залуугаас “Та хvнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нєгєє хvн чинь бэлгийг чинь авсангvй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад vvнийг хэлж єг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нєгєє залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгvй яахав” гэхэд Бурхан багш мишээж єгvvлрvvн: “Зєвєє зєв. Таны уурлаж байгаа чинь vvнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгvй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгvй байдалд орно уу гэхээс би биш шvv дээ. Таны хийсэн муу зvйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ тvvх лvгээ адил мунхагуудын уур бухимдлыг хvлээж авалгvй хэрvvл маргаан, муу муухай бvхнийг сэтгэл зvрхэндээ нэвтрvvлэхгvйгээр ингэж амьдраарай.

Tuesday, August 21, 2007

Монголын блогчдын хаягууд

  • gadaadhel.blogspot.com-dajgui blog
  • bayarsaikhan.blogspot.com
  • http://gegeen.wordpress.com / Австралид сурдаг залуугийн блог
  • http://dolugen.wordpress.com/-сонирхолтой
  • http://www.flickr.com/photos/---сонирхолтой зураг сайтай
  • http://www.elibrary.mn/--Шинэ ном,номын тайлбар монгол е-номын сан
  • http://gadaadhelblog.blogspot.com/---Гадаад хэлний дажгүй блог
  • http://ganbaa.blogspot.com/---Уншууштай сонирхолтой
  • http://badamlyanxua.blogspot.com/--Сэтгэгдэл дажгүй
  • http://begzsuren.blogspot.com/---Сэтгэгдэл дажгүй
  • http://db4os.blogspot.com/---МТ программын талаар бичсэн дажгүй блог хайлт нууцлах талаар өгүүлсэн
  • http://sanamj.blogsource.com/---МТ програмчлалын талаар
  • http://esuon.blogspot.com/---Урлаг соёл юм юмны тухай ер нь дажгүй
  • http://galaarid.blogspot.com/---Сэтгүүлч зохиолч Галааридын блог уншууштай
  • http://tsogjpblogs.blogspot.com/--Сэтгэгдэл дажгүй
  • http://gobigobi.blogspot.com/----Танин мэдэхүйн талаар бас МТ ийн
  • http://temdeglel.blogspot.com---Танин мэдэхүйн талаар бас санхүү маркетингийн талаар сэтгэгдэл
  • http://igaa.blogspot.com/--- Чөлөөт бичлэгтэй дажгүй
  • http://khuder.blogspot.com/----Чөлөөт бичлэгтэй дажгүй
  • http://lkhagvaa.blogspot.com/---Чөлөөт бичлэгтэй дажгүй
  • http://mart2007.blogspot.com/--Чөлөөт бичлэгтэй дажгүй
  • http://medenews.blogspot.com/---Мэдээлэлийн шуурхай блог дажгүй
  • http://ochko.blogspot.com/--Танин мэдэхүй МТ чиглэлээр бичдэг
  • http://odkoo.blogspot.com/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
  • http://olziinaa.wordpress.com/---/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
  • http://otgonpurew.blogspot.com/--Танин мэдэхүй МТ чиглэлээр бичдэг
  • http://sainbayar.blogspot.com/----Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
  • http://shbaatar.blogspot.com/---Ахмад блогчин танин мэдэхүй мэдээлэлийн талаар бичдэг Англид амьдардаг
  • http://solace-mgl.blogspot.com/---Чөлөөт сэдэвтэй Японд амьдардаг охин
  • http://tamirj.blogspot.com/---Танин мэдэхүйн талаар бас МТ ийн
  • http://telmen.blogspot.com/----Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай
  • http://togoruu.blogspot.com/---Чөлөөт бичлэгтэй дажгүй
  • http://tsasant.blogspot.com/----Чөлөөт сэдэвтэй анагаах эрүүл ахуйн талаар
  • http://www.togi3togi.blogspot.com/---Танин мэдэхүй чөлөөт сэдэв уншууштай

Thursday, August 16, 2007

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч
Тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх...
Тэврээд бүгдээр үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Тэнгэр шиг бай

Улаан бригад ба Алдо Морог барьцаалсан хэрэг

Улс төрийн терроризм ид хүчээ авч байсан 1970 оны эхээр Италид "Улаан бригад" гэх нэр дуулдах болсон юм.Улаан бригад нь Италийн коммунист намын хэт зүүний чиглэлийн гишүүдийн байгуулсан бүлэглэл байсан юм.Түүнийг Рэнатө Сурсио,Мауризио Ферри нар удирдан олон тооны гэмт хэрэг үйлдсэн юм.Тэд 1977 оноос нийтдээ 40 өөд хүнийг улстөрийн зорилгоор барьцаалж устгасан байна.1978 оны 4 сарын 16 нд тэд Христийн Ардчилсан намын удирдагч Алдо Морог барьцаалж түүний бие хамгаалагч 5 хүнийг алсан байна.Улаан бригадынхан шоронд байгаа өөрийн хүмүүсийг суллах шаардлага тавьсан бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Алдо Морог ална гэж заналхийлсэн юм.Гэвч Засгийн Гзар энэ шаардлага биелүүлээгүй тул тэд 4 рсарын 18 нд түүнийг алсан юм,Түүний цогцос Ром хотын нэг гудамжинд эзгүй машинаас олдсон ажээ.Таван жилийн дараа 1983 онд Улаан бригадын толгойлогч нийт 31 гишүүнийг баривчилснаар Улаан бригадын үйл ажиллагаа төгсгөл болсон юм.

Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель

Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абелийн тухай бага байхдаа их сонирхдог байлаа.Даан ч энэ талын мэдээлэл их ховор байдаг байсан юм. Тэрээр 1903 онд орос-герман айлд мэндэлсэн бөгөөд аав нь коммунист үзэл суртлийг дэмждэг байсан байна.1901 оноос эхлэн тэднийх Англид амьдарч байсан бөгөөд 1921 онд Зөвлөлтөд иргэн ирж амьдрах болжээ.Түүний жинхэнэ нэрийг Вильям Генрихович Фишер гэдэг байсан ажээ.Нэг хэсэг Коминтернд орчуулагчаар ажиллаж байгаад 1925-1926 онуудад Зөвлөлтийн армид радио оператороор ажилласан.Тэрээр дараа нь КГБ ийн ажилтнаар Норвеги,Турк.Британи,франц зэрэг орнуудад ажиллаж байжээ.Нэг хэсэг троцкийн талынх гэж хэлмэгдэж байгаад буцаж КГБд орж ажиллан 1936 оноос Германд нууц ажилтнаар ажиллаж эхэлсэн байна.Дайны жилүүдэд Германд маш амжилттай ажиллаж байсан бөгөөд дайн дуусахад Германы дүрвэгчийн дүрээр 1946 онд америкт нууц ажиллгаагааа үргэлжлүүлсэн байна.Америкт жижиг гэрэл зургийн студи нээж түүгээрээ халхавчлан олон хүмүүстэй холбоо тогтоож амжилттай мэдээлэл дамжуулж байсан юм.Абел тэр үейин цөмийн зэвсгийн талаар мэдээлэл цуглуулж төвдөө дамжуулж байжээ.Харин Германд байхдаа түүнд элсэгдэж ажиллаж байсан Рэйнэ Хауханэн гэгч архинд орсны улмаас түүний тухай мэдээлэл ТТГ т өгсөнөөр 1957 оны6 сарын 21нд мэдээ дамжуулж байсан зочид буудлаасаа радио холбооны хэрэгсэлтэйгээ баривчлагдсан юм.Түүнийг 1962 оны 12 сарын 10 нд Америкийн тагнуулч нисгэгч Гарру Пауэрсээр сольж авчээ.

Генерал Власов өөрийн армийн цэргүүдийн өмнө .....

Генерал Власов дэлхийн 2 р дайны үеэр зөвлөлтийн армийн командлагч байсан бөгөөд бүслэлтэнд орсныхоо дараа өөрийн армийн үлдэгдэл цэргээ дагуулан Германы цэрэгт бууж өгсөн юм.Германы тал энэ явдлыг маш их сурталчилж байсан бөгөөд сүүлд А.А.Власовт бууж өгсөн цэргүүд,цагаантний цэргийн үлдэгдэл зэрэг зэрэг Зөвлөлтийг эсэргүйцэгч хүмүүсийг нэгтгэсэн оросын чөлөөлөх армийг эмхлэн байгуулах үүрэг өгсөн юм.Тэрээр энэ армийнхаа хамтаар дайны сүүлчээр эх орыхоо эсрэг тулалдаж байсан ажээ.Энэ арми нь Германы цэргийн хувцастай төстэй хувцастай байсан бас муугүй зэвсэглэсэн байсан гэдэг.Дайны үед дайсанд бууж өгөх үзэгдэл их байсан бөгөөд ,бас олзлогдсон цэрэг бол урвагч гэсэн Сталины тушаал энэ явдалд түлхэц өгч байсан болов уу.Яг энэ Тушаалаас болж Сталины хүү Яков Жугашвилли олзлогдоод хорих лагерт байхдаа санаатай зугтаж буудуулж амь насаа алдсан юм.Дайны эцэст генерал А.А.Власов зөвлөлтийн зэрэгт олзлогдож сүүлд шүүхээр орж цаазлуулсан юмТүүний армийн цэргүүд эх орноосоо урвасаны учир дайны дараа цөлөгдөж хунд хүчэр ажлын улмаас ихэнх нь амь насаа алдсан юм.Манай Улсад энэ армийн цэргүүд гэж цөлөгдсөн цэргүүд ирж төмөр зам,барилга барьж байсан бөгөөд Дорноговийн Зүүнбаянд тэдний барьсан барилга их байдаг байсан.Эд нартай хүний ёсноос гадуур их хэрцгий харьцаж байснаас амиа хорлох үзэгдэл их байжээ.

фелдмаршал Фон Паулюс 64 р армийн штаб дээр генерал К.К.Рокосовский Артелерийн маршал Н.Н.Воронов нарт байцаалт өгч байгаа



Фелдмаршал Фон Паулюс нь Германы армийн шилдэг удирдагч нарын нэг байсан байсан бөгөөд Сталинградын дэргэд түүний бүлэглэл бүслэгдэж хиар цохиулснаар дэлхийн 2 р дайнд үндсэн эргэлт гарсан юм.Тэрээр бууж өгснөөр олон Герман цэргийн амийг аварсан боловч эх оронд нь түүнийг өршөөгөөгүй юм.Энэ хүний сураг 1950 иад оны гарч байсан бөгөөд тэр үейин зүүн Германд цагдаагийн газарт ажиллаж байсан гэдэг мэдээ байдаг.Хүү нь аавийнхаа энэ явдлыг өршөөлгүй өөрийнхөө амийг хороосон юм.

Майн камп"аас...

...Нийгмийн бүх байгууламж,өргөн олны давхаргад бие хүний үүргийг өндөрт тавьж ,олон түмнийг бие хүнтэй уялдуулан холбож өгөх хэрэгтэй.Аливаа байгууламж бие хүн олон түмнээс салахгүй байлгахад ямар ч саад хийж болохгүй.Олон түмнээс биш бие хүнээс бүтээл ч санаачлага гардаг гэдгийг бүх байгууллага мэдвэл зохино.Үнэхээр өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхэнд хүний тусын тулд тухайн бие хүн хүний толгойгоор бүтсэн бүхэн үргэлжлэн баяжсаар иржээ...

"Майн камп" аас

.....Ирээдүй цагт асар их ач холбогдолтой зорилгыг амьдралд хэрэгжүүлэх нь тэр зорилгыг өндөрт гаргаж тавьсан хүмүүст ойрхоны шагналыг амладаггүй юм.Олон түмний өргөн давхрага энэ зорилгыг шууд ойлгох нь ховор.Олон түмэнд цагийн аясаар биелэгдэх ,ашгийг нь зөвхөн ирээдүй үейинхэн амсах алс холын төлөвлөгөөнөөс илүү пиво болон сүүтэй холбогдсон өдөр тутмын асуултууд илүү чухал юм шиг санагддаг.Чухамхүү ийм учраас жирийн" улс төрч"нь өнөөдрийн аятай байдлаа алдахгүйн тулд тэнэглэлийн төрсөн ах нь болох амиа бодох үзлээс болоод ирээдүйн аливаа нэг аугаа их төлөвлөгөөнөөс холхон байх болно.Ийм улс төрчидийн бүхийл амжилт болон бүхийл ач холбогдол нь зөвхөн өнөөдрийн өдөрт л хамаарна....
Майн камп" аас
....Хүн төрөлхтөний бүх дэвшил болон соёл ньбие хүний суу билиг хийгээд эрчим хүчин дээр зөвхөн тогтож байдаг болохоос хэзээч олонхийн хийсэн бүтээгдэхүүн байдаггүй....Хэн удидагч болохыг хүснэ тэр хэмжээ хязгааргүй нэр төрөөр хангагдана,гэхдээ хамгийн хатуу хариуцлагыг хүлээх ёстой болно,хэн өөрийнхөө үйл ажилгааны уршгийг үүрч чадахгүй ,хэтэрхий аймхай байна.тэр удирдагчид тохирохгүй.Удирдагчийн үүрэгт хариуцлага байх ёстой....

Гитлерийн "Майн камп" ийн тухай хэдэн үг...



Гитлерийн "Майн камп" зохиолыг уншиж байхад одоо бидний үед ч зарим нэг үзэл санаатай нь санал нийлэхээр юм их байгааг анзаарлаа.Би фашист юмуу хэт үндэсний үзэлтэн бишээ.Майн камп хэмээх энэ зохиол нь дэлхийн олон оронд хэвлэгдэж байгаа бөгөөд, магадгүй тухайн үедээ хэвлэгдэж байснаасаа ч илүү олон тоогоор тарсан байж магадгүй.Энд гол нь фашист үзэл суртлыг дэлгэрүүлэх гээгүй байх гэж бодож байна.Ер нь үндэсний үзлийн хувьд хэлэхэд ямар нэг хэмжээгээр улс орон болгонд байдаг бөгөөд эдийн засгийн тэнцвэргүй байдал,шудрага бус нөхцөл,дарлал доромжлол,соёлын ялгаа зэргээсээ шалтгаалан янз бүр байдаг ажээ,Жижиг буурай орны хувьд энэ үзэл нь ямар нэг байдлаар өөрийгөө авч үлдэх дархлаа болж байдаг гэдэг нь үнэн юм.Тухайн үедээ фашист үзэл суртал Германд үүсэн бий болж нацист засгийн газар төрийн эрх авсан нь ийм л шалтгаантай байсан юм.Гэхдээ энэ тухай бичих гэсэнгүй харин энэ номноос зарим нэг ишлэлүүдийг оруулах гэсэн нь өнөөгийн Монгол оронд ,нэн ялангуяа өөрсдийгөө улс төрч гэж эндүүрч байгаа зарим нэг хүмүүст хамаатай юм

Wednesday, August 15, 2007

Америк мөрөөдөл 1930 аад он

Америкууд эдийн засгийн их хямралын үеэр сэтгэл санаа нэг иймэрхүү л байждээ.

Нарны эрчим хүч ашиглах бүтээлч санаачлага

Эрчим хүчээ ашиглаад бас хавтангаар нь барилга байшингаа барих энэ санаачлага Япон улсад хэрэгжиж байгаа гэнээ..

Виртиал толь

Одоо дэлгүүрт хувцасаа заавал тайлж өмсөх шаардлаггүй болж байна

New sofa

Иогурт тарагны сав ийм хэлбэртэй болж байна.

Аугаа санаа энгийн юмнаас эхэлдэг гэдэгдээ.Хэрэглэхэд их энгийн авсаархан болсон байна шүү

Сэрүүлэг цагны шинэ загвар


Энэ цагны давуу тал нь эзнийгээ босоход нь хамгийн сүүлийн үейин мэдээ мэдээлэлээр хангадаг юм гэнэ.

ОО ийн өрөөний шинэ загвар

Smoker phone

Mini home cinema

Дижитал хауз

Орчин үейин төгөлдөр хуур

Нисдэг машинууд

Тракын шинэ загвар

Tuesday, August 14, 2007

Ахмад Перри

Ахмад Перри АНУ ийн ерөнхийлөгч Миллард Фильморийн захиаг Японы эзэн хаанд гардуулж Карнагавагийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар Японы хувьд шинэ эрин үе эхэллээ.Хэдхэн жилийн дараа хаан ширээнд Мацухито сууснаар эрс шинэчлэлийн бодлого хүчээ авлаа. Мэйжийн эриний үед Япон маш хурдан баруунжиж тэр хэрээрээ хүчирхэг нэг империалист гүрнийг бий болгожээ.

Осака хот 1800 оны эхэн үе

Мэйжийн эриний эхэн үейин япон тариачин гэр бүл

Хятадын анхны ерөнхийлөгч Юань Ши Кай

Чин династийн үейин хятад цэрэг

Цушимаа арлын тулалдаан1905 он

Орос-Японы дайны хуурай газарт болсон тулалдааны дараа Балтийн флот 7 сар аялсны эцэст Цушима арлын орчим Японы флоттой тулалдлаа.Харин энэ тулалдаанд оросууд санаанд оромгүй ялагдал амсаж ингэснээр орос японы дайнд үндсэн эргэлт гарсан юм.Энэ тулалдаанд оросууд 5 000 цэргээ алдаж ,6 000 олзлуулж ,адмирал Рождесвинский өөрөө олзлогдож гутамшигт ялагдал хүлээжээ.Оросууд бүрэн ялагдлаа хүлээж гэрээгээр Порт Артур боомт,Манжуурын төмөр замыг Японуудад өгсөн бөгөөд энэ нь тэр үедээ бий болоогүй байсан ирээдүйн Монголын хувь заяанд 30 жил нөлөөлсөн юм.Учир нь энэ гэрээний үр дүнд бий болсон Байгалийн гудам гэж нэрлэгддэг заагын нэг талд нь Гадаад Монгол.нөгөө талд нь Өвөр Монгол орсон ажээ.

Хятадын хатан хаан Цү Ши (1835-1908)


Ядуу айлын охин ,хааны татвар эм байснаа Сэнь Фэн хааныг нас барсны дараа Хятадын бүх эрх мэдлийг гартаа оруулж хүүгийнхээ нэрээр,хамаатний хүүгийнхээ нэрээр гэхчлэн төр барьсаар эцэст нь өөрөө хатан хаан болсноор түүхэнд нэрээ үлдээсэн юм.Маш зальтай хорон санаатай энэ хатан хааны үед Хятадыг эзэлсэн Манжуудын ноёрхол үндсэндээ унасан юм.Гэхдээ 260 жилийн өмнө эзэлж байсан хятадууд нь тэднийг бүрэн уусган авсан байсан нь хятадын түүхийн ердийн нэг үзэгдэл болсон юм.

Лин Цэшү( Чин династийн зөвлөх сайд)


Хар тамхины дайн гэж түүхэнд бичигдсэн Хятад-Британийн зөрчилдөөний үейин гол баатар.Тэрээр хар тамхины эсрэг ажиллагааг толгойлж,1839 онд Кантонд очиж 20 000 авдар хар тамхи устгаж орхисон нь хар тамхины 1 р дайныг эхлэх шалтаг болсноор Чин династыг сөхрүүлэх Европын эвслийн суурийг тавьсан ажээ,Энэ дайнаар Чин династи бүрэн туйлдаж,мөн дотооддоо үймээн самуун гарч тайпингийн хэмээх бослого эхэлсэн юм.

Адам Смит(1723-1790)

Аугаа их эрдэмтэн Адам Смит "Үндэсний баялаг" зохиолоо туурвиснаар хүн төрөлхтөний түүхийн бас нэг шинэ үе хуудас эхэллээ,Адам Смитийн онолын үндэс нь алт мөнгө эрдэнэс баялаг нь улсын чадлыг илэрхийлэхгүй, харин хөдлөх бараа л ийм үүрэг гүйцэтгэнэ гээд чөлөөт худалдааны эрх олгож, баялаг бүрдүүлэх үйлсэд төрийн зүгээс аль болох бага оролцохыг уриалсан юм.Ингэснээр Европт эдийн засаг улс төрийн цоо шинэ үзэл суртал гараагаа эхэлжээ।