Saturday, October 13, 2007

СОЁЛЫН ДОВТОЛГОО БА ИНТЕРНЭТ

Энд тэндэхийн блог сайтаар зочилж элдэвийн л юм сонирхож өдрийг өнгөрөөж байна даа.Нет гэдэг юм чинь маш их бололцоог бидний өмнө нээсэн байна шүү.Яагаад энэ боломжийг өмнө нь ашигладаггүй байсан юм болоо гээд л их харамсаж байна.Одоо гэртээ сууж байгаад л амьраад байх дүүрэн боломжийг интернэт л бий болгож байна.Би бага байхдаа Америкийн хэдэн арван давхар байшинд амьдардаг хүмүүс байрнаасаа бараг гардаггүй тэндээ л бүх үйлчилгээгээ аваад амьдраад байдаг гэсэн нэг яриаг хүнээс сонсоод их гайхаж байж билээ.Гэхдээ одоо бодож байхад тэр үед ямар интернэт гэж юм байсан биш бодвол баян хүмүүс нь тийм үйлчилгээ авдаг байсан байх л даа.Харин одоо бол хүссэнээ л хийж болно.Тэгэхдээ бүр хямдхан бас хурдан үйлчлүүлж болно гэж байгаа.Бид сониноос хурдан мэдээлэл авч,очсоноос хурдан банкаар үйлчлүүлж ,утсаар ярьснаас илүү хямдхан харилцаа холбоо ашиглаж,дэлгүүрээр үйлчлүүлснээс илүү хялбархан хурдан үйлчилгээ авах бол бидний хүслээс шалтгаалдаг болсон байна.Манай улсын цахим сүлжээ хэр хурдан, хямдхан байх,өргөн олныг хамарсан байхаас бидний сайхан амьдрах хурдан хөгжих шалтгаалах болоод байна.Миний бодлоор бол 50 -60 оны үед улс даяар компанит ажил болгон явуулж бүх хүнийг хамруулж байсан соёлын довтолгоо гэсэн нэртэй бүх нийтийг ариун цэвэр соёлч байлгах энэ арга хэмжээг хамгийн зөв алхам байсан гэж боддог.Баабар "Нүүдэл суудал" номондоо Цэдэн бал даргын тухай бичихдээ ...Цэдэнбал өөрийнхөө үед хийсэн ажлуудаас нэгдэлжих хөдөлгөөнийг хамгийн их үнэлж үр дүнгээрээ ардын хувьсгалаас илүү ач холбогдол өгч байсныг дурдаад харин түүний авч хэрэгжүүлсэн ажилуудаас хамгийн гол түүхэнд үлдэх ард түмэнд ашиг тусаа өгсөн ажил нь түүний үед хэрэгжүүлсэн СОЁЛЫН ДОВТОЛГОО байсныг онцлон бичсэн байсантай миний хувьд дүүрэн санал нэгтэй байна.Мэдээж соёлын довтолгоо хэмээх энэ ажлын гүйцэтгэсэн үүрэг ач холбогдол Монгол улсын хөгжил дэвшилд ямар их үсрэлт болсоныг надаар хэлүүлтгүй хүмүүс ойлгож байгаа болохоор миний давтан нурших нь илүүц биз Харин өнөөгийн бидний үед ИНТЕРНЭТИЙН ДОВТОЛГООГ ардчилсан нийгмийн арга ч бай социалист нийгмийн аргаар ч бай авч хэрэгжүүлэх нь хамгийн чухал нь болчихоод байгааг төр засгийн түшээ байгууллагууд ойлгож байгаа гэж найдаж байна.Хэрвээ бид интернэтийг өдөр тутмын хэрэглээ болгож чадвал одоо яриад байгаа олон асуудлаа нэг мөр шийдэж чадна шүүдээ.