Tuesday, August 14, 2007

Ахмад Перри

Ахмад Перри АНУ ийн ерөнхийлөгч Миллард Фильморийн захиаг Японы эзэн хаанд гардуулж Карнагавагийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар Японы хувьд шинэ эрин үе эхэллээ.Хэдхэн жилийн дараа хаан ширээнд Мацухито сууснаар эрс шинэчлэлийн бодлого хүчээ авлаа. Мэйжийн эриний үед Япон маш хурдан баруунжиж тэр хэрээрээ хүчирхэг нэг империалист гүрнийг бий болгожээ.

Осака хот 1800 оны эхэн үе

Мэйжийн эриний эхэн үейин япон тариачин гэр бүл

Хятадын анхны ерөнхийлөгч Юань Ши Кай

Чин династийн үейин хятад цэрэг

Цушимаа арлын тулалдаан1905 он

Орос-Японы дайны хуурай газарт болсон тулалдааны дараа Балтийн флот 7 сар аялсны эцэст Цушима арлын орчим Японы флоттой тулалдлаа.Харин энэ тулалдаанд оросууд санаанд оромгүй ялагдал амсаж ингэснээр орос японы дайнд үндсэн эргэлт гарсан юм.Энэ тулалдаанд оросууд 5 000 цэргээ алдаж ,6 000 олзлуулж ,адмирал Рождесвинский өөрөө олзлогдож гутамшигт ялагдал хүлээжээ.Оросууд бүрэн ялагдлаа хүлээж гэрээгээр Порт Артур боомт,Манжуурын төмөр замыг Японуудад өгсөн бөгөөд энэ нь тэр үедээ бий болоогүй байсан ирээдүйн Монголын хувь заяанд 30 жил нөлөөлсөн юм.Учир нь энэ гэрээний үр дүнд бий болсон Байгалийн гудам гэж нэрлэгддэг заагын нэг талд нь Гадаад Монгол.нөгөө талд нь Өвөр Монгол орсон ажээ.

Хятадын хатан хаан Цү Ши (1835-1908)


Ядуу айлын охин ,хааны татвар эм байснаа Сэнь Фэн хааныг нас барсны дараа Хятадын бүх эрх мэдлийг гартаа оруулж хүүгийнхээ нэрээр,хамаатний хүүгийнхээ нэрээр гэхчлэн төр барьсаар эцэст нь өөрөө хатан хаан болсноор түүхэнд нэрээ үлдээсэн юм.Маш зальтай хорон санаатай энэ хатан хааны үед Хятадыг эзэлсэн Манжуудын ноёрхол үндсэндээ унасан юм.Гэхдээ 260 жилийн өмнө эзэлж байсан хятадууд нь тэднийг бүрэн уусган авсан байсан нь хятадын түүхийн ердийн нэг үзэгдэл болсон юм.

Лин Цэшү( Чин династийн зөвлөх сайд)


Хар тамхины дайн гэж түүхэнд бичигдсэн Хятад-Британийн зөрчилдөөний үейин гол баатар.Тэрээр хар тамхины эсрэг ажиллагааг толгойлж,1839 онд Кантонд очиж 20 000 авдар хар тамхи устгаж орхисон нь хар тамхины 1 р дайныг эхлэх шалтаг болсноор Чин династыг сөхрүүлэх Европын эвслийн суурийг тавьсан ажээ,Энэ дайнаар Чин династи бүрэн туйлдаж,мөн дотооддоо үймээн самуун гарч тайпингийн хэмээх бослого эхэлсэн юм.

Адам Смит(1723-1790)

Аугаа их эрдэмтэн Адам Смит "Үндэсний баялаг" зохиолоо туурвиснаар хүн төрөлхтөний түүхийн бас нэг шинэ үе хуудас эхэллээ,Адам Смитийн онолын үндэс нь алт мөнгө эрдэнэс баялаг нь улсын чадлыг илэрхийлэхгүй, харин хөдлөх бараа л ийм үүрэг гүйцэтгэнэ гээд чөлөөт худалдааны эрх олгож, баялаг бүрдүүлэх үйлсэд төрийн зүгээс аль болох бага оролцохыг уриалсан юм.Ингэснээр Европт эдийн засаг улс төрийн цоо шинэ үзэл суртал гараагаа эхэлжээ।

Жан Батист Кольберт

Мэркантилист үзэл суртлын эцэг Жан Батист Кольберт нь улс орны хүчин чадал нь цуглуулсан баялагаасаа хамаарна гэж номлоод баялагаа их болгоё гэвэл газар нутгаа өргөжүүлэх хэрэгтэй ,цаашлаад алт ,мөнгө ,болон бусад баялаг маш чухал авч улсыг хүчтэй болгох түүнээс дутуугүй чухал зүйл бол худалдааны эерэг тэнцвэр барьж байх явдал гэж өөрийн онолыг тодорхойлсон юм.Мэркантилист үзлийг удирдлага болгосон тэр тэр үейин далайн гүрэн болох Британи,Испани,Франц,Португали 4 шинээр нээгдсэн Америк тивийг хуваан авсанаар дэлхийн түүхийн бас нэг шинэ үе эхэлсэн юм.